Хятад улсын дарга Ши Жиньпин тухайн бүсийн цагаар 12-р сарын 8-ны өдөр Саудын Арабын хаан Салман бин Абдул Азиз Аль Саудтай уулзав.

Ши Жиньпин хэлэхдээ, 6-н жилийн дараа дахин Саудын Арабт айлчилж байгаадаа баяртай байна. Саудын Арабт урьдын айлчилж байсан дүр зураг тархинд тодхон бууж байна. Хятад, Саудын Арабын харилцааг хөгжүүлэх талаар бидний тохиролцсон чухал нийтлэг ойлголт хамтын ажиллагааны бодит үр дүнд хүрсэнд миний бие маш баяртай байна. Хятад улс Саудын Арабыг олон туйлт дэлхийн нийтийн гол хүчин гэж үзсээр ирсэн бөгөөд Саудын Арабтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхийг машид чухалчлан үздэг. Хятад улс Саудын Арабтай стратегийн харилцаа холбоогоо үргэлжлүүлэн бэхжүүлж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, хоёр орны хөгжлийн ашиг сонирхолд үйлчилж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Салман хэлэхдээ, Ши Жиньпин дарга Саудын Арабт дахинтаа айлчилж байгаад маш баяртай байна. Таны 2016 онд Саудын Арабт хийсэн айлчлал мартагдашгүй дурсамж үлдээсэн. Сүүлийн жилүүдэд Хятад, Саудын Арабын стратегийн харилцан ойлголт, олон салбар дахь хамтын ажиллагаа маш их ахиц дэвшил гаргасан бөгөөд хоёр тал олон асуудлаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Би Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Ши Жиньпин даргатай хамт Саудын Араб, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй хөгжүүлж, хоёр орны ард түмэнд үр өгөөжөө хүргэхэд бэлэн байна. Энэ нь бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдалд маш чухал ач холбогдолтой юм гэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нар “БНХАУ, Саудын Арабын Вант Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хэлэлцээр”-т биечлэн гарын үсэг зурж, хоёр орны төрийн тэргүүн нарын уулзалтыг хоёр жил тутамд ээлжлэн зохион байгуулахаар тохиролцоонд хүрсэн байна.
