Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын Үндэсний номын сан байгуулагдсаны 110 жилийн ойн үеэр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Үндэсний номын сангийн 8 ахмад эрдэмтдэд хариу захидал бичиж, номын санчдад мэндчилгээ дэвшүүлэн, социализмын соёлт хүчирхэг гүрнийг байгуулахад шинэ хувь нэмэр оруулахыг найдаж байна гэсэн байна.
Ши Жиньпин дарга захидалдаа та нар тэтгэвэрт гарсан ч гэсэн үндэсний номын сангийн хөгжил, соёлын салбарт зүрх сэтгэлээ зориулж байгаа нь та нарын "Соёлоо уламжлан, нийгэмд үйлчлэх" гэсэн анхны зорилгоо баримталсаар байгааг харуулж байна. 110 жилийн турш Үндэсний номын сан Хятадын үндэстнүүдийн соёлыг уламжлах, улс ардын боловсролыг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг дээшлүүлэх зэрэг талаар идэвхтэй үүрэг гүйцэтгэж ирсэн юм. Үе үеийн номын санчид энэ зорилтын төлөө оюун ухаан, хүч чадлаа зориулсаар ирсэн. Энд миний бие үндэсний номын сангийн бүх хамт олонд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна гэж хэллээ.
Хятадын үндэсний номын сан 1909 онд байгуулагсан, нийт 40 сая гаруй сурвалж бичиг хадгалж байгаа бөгөөд жилд 5 сая уншигч хүлээж авдаг. Саяхан Дин Юй, Шюе Дяньши зэрэг 8 ахмад номын санч Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн даргад захидал бичиж, ахмад нэгэн үеийн номын санчид Үндэсний номын сан нь эх орон цэцэглэн хөгжихийн хэрээр тасралтгүй хөгжиж буйгаар бахархаж, шинэ эрин цагт номын сангийн салбар түүхийн шинэ гараагаа эхлүүлэхэд итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.
