Хятад улсын дарга Ши Жиньпин 12-р сарын 13-нд Бээжин хотноо Микронезийн Холбооны ерөнхийлөгч Пануелотой хэлэлцээ хийв. Ши Жиньпин онцлохдоо, Хятадын тал Хятад, Микронезийн нягт харилцааг чухалд үзэж, Микронезийн талтай хүчин зүтгэж, хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэн, хоёр орны иргэдэд өр өгөөжөө хүртээх болно гэжээ.
Хэлэлцээний үеэр Ши Жиньпин дарга Пануело ерөнхийлөгчийг үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхийг чухалчлан, Нэг Хятадын зарчмыг баримталж байдгийг сайшаав.
Ши Жиньпин: Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнан, жижиг том улсыг ялгалгүй нэгэн тэгш хандан, ганц талт үзэл, дээрэлхэх үзлийг эсэргүүцэн, улс орнууд хамтран хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахыг уриалах болно гэжээ.
Пануело: Микронез, Хятадын хамтын ажиллагаа нь Микронезийн иргэдэд бодит үр өгөөжөө хүртээх болно. Микронезийн тал цаашид хоёр орны худалдаа, дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөдөө аж ахуйн, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөтгөн, “Бүс ба зам” төслийг хамтран оролцоход бэлэн байна, хоёр орны харилцааны ирээдүй илүү сайн сайхан байх болно гэдэгт итгэлтэй байна. Микронезийн тал Нэг Хятадын зарчмыг үргэлжлүүлэн баримтлах болно. Микронезийн тал Хятад улсын цаг уурын өөрчлөлтийн зэрэг олон улсад тулгамдаж буй асуудлаар чухал үүрэг гүйцэтгэж байдгийг сайшааж байна, цаашид Хятад улстай хамтын ажиллагаагаа илүү гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэжээ.
