solongonews
Ард түмнээ дээдлэх үзэл баримтлал 2020 оны Хятадын өвөрмөц онцлог болов
2020-12-28 16:30
Ковид-19 хүн төрөлхтөнд уршиг татан, зовлон тарьсны улмаас 78 сая хүн халдвар авч, 1 сая 730 мянган хүн амиа алдахад хүрнэ гэдгийг 2020 оны эхээр хэн ч төсөөлөөгүй.

        Биеэ бодож эрүүл амьдрах нь улс орнуудад тулгарсан шалгалт болж, цар тахлын нөхцөлд хувь хүн, нийгэм, ард иргэд болон улс орон хоорондын харилцаа ямар байх тухай хүмүүс тунгааж бодох цаг боллоо.

    Цар тахлын нөлөөнд хамгийн эрт автсан улсын хувьд Хятад улс цар тахлаас урьдчилан сэргийлж хянах талаар стратегийн амжилт тогтоон, хэвийн ажил амьдралаа сэргээж, эдийн засгаа сөрөг байснаас нь эерэг өсөлттэй болгож буй. Дээр нь ядуурлаас бүрмөсөн ангижруулах зорилтоо товлосон хугацаандаа биелүүлж байна. Хятад улсын ерөнхий хүч, тогтолцоо, шинжлэх ухаанч шийдвэр гаргасан зэрэг талаас судалсан шинжээчид Хятад улс яагаад өнөөгийн амжилтад хүрч чадсан тухай өөр өөрийн хариултаа өгч байлаа. Эдгээрийн дотроос хамгийн чухал туршлага бол: Хятадын ард иргэдийн тэмцлийнх нь үндсэн тулгуур түшиг нь ХКН ард иргэдийн ашиг сонирхлыг ямагт хамгийн дээд хэмжээнд тавьж, ард түмэнд түшиглэн бүх хүндрэл бэрхшээлийг даван туулдагт бий. “Ард иргэд юунаас ч эрхэм” хэмээх үзэл баримтлал нь ер бусын энэ жилийн Хятад улсын өвөрмөц онцлог болж байв.

   Оны эхээр цар тахал тархах эрсдэлтэй байсан үед ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин ард иргэдийн амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг юунаас ч түрүүнд тавих хэрэгтэй гэсэн зааварчилгаа өгсөн бөгөөд үүний дагуу Хятад улс эрчимтэй үйл ажиллагаа хэрэгжүүлсэн юм:

  Үханьд хөл хорионы дэглэм тогтоож, Хятадын нийт 420 мянган эмчилгээний ажилтан Үхань болон Хүбэйн цар тахлын эсрэг тэмцэлд оролцон, “Хятадын хурд”, “Хятадын цар хэмжээ” “Хятадын үр дүн”-г бүрэн харуулж, халдварын тархалтыг таслан зогсоож, ард иргэдийн амь насны аюулгүй байдлыг хамгаалахын төлөө зүгтгэсэн юм.

   Хүнд үед Хятад улс халдвар авагсдын эмчилгээний зардлыг даах зэрэг арга хэмжээ авч, нялх хүүхдээс өндөр настайчууд хүртэл бүгдийг эмчилгээнд хамруулсан. Хятад улсын байдалтай танилцсан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирлын ахлах зөвлөх Брусе Айлвард:

- Хятад улс халдвар авсан өвчтөнийг хэрхэн аврахаа ойлгодог. Дээр нь үүний төлөө асар их хүчин зүтгэл гаргасан юм гэж хэллээ. Оросын “Независсимайа Газета” нийтлэл гаргаж цар тахлын үед Хятад улс “Хүний амь мөнгөнөөс чухал” хэмээх зарчмыг сонгосон гэж тэмдэглэжээ.

    Ард түмнээ сэтгэлдээ тээж явдаг Хятадын эрх баригч нам цар тахлаас урьдчилан сэргийлж хянах болон эдийн засаг нийгмийн хөгжлийг уялдаатай зохицуулж, ард иргэдээ цар тахлын сөрөг нөлөөнөөс хурдан гаргах замаар замнасан юм. Ши Жиньпин дарга 02-р сарын сүүлчээр чухал хурал хуралдуулж, хэвийн ажил амьдралыг сэргээх тухай 8 талт шаардлага тавьж, улс орны эдийн засгийг аль болох тогтвортой байлгах замаар ард иргэдийн амьдралыг баталгаажуулахыг хичээсэн юм.

        “Ажлын байраар хангаж” “Үндсэн амьжиргааг баталгаажуулах” нь Хятадын эдийн засгийн ажлын тэргүүн чухал үүрэг байсан. Үүний төлөө олон бодлогууд хэрэгжүүлж, чухал амжилтад хүрч чадсан.

Онцлон дурдахад туйлын хүнд нөхцөлд Хятад улс 2020 онд ядуурлаас ангижуруулах амлалтаа товлосон хугацаандаа биелүүлж, ХКН-ын “Ард түмэн юунаас ч эрхэм” , “Хүн төвтэй” засаглалын үзэл баримтлалын чухал ололт амжилтыг харуулсан юм.

    Сүүлийн үед болсон Төвийн эдийн засгийн ажлын хурлаас Хятадын 2021 оны эдийн засгийн ажилд төлөвлөлт хийж, ажлын байраар хангах, нийгмийн хамгааллыг баталгаажуулах, орон сууцаар хангах зэрэг талын бодлогуудыг боловсруулж, “Ард иргэдийн сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдөл нь бидний тэмцлийн зорилт мөн” хэмээх үзэл баримтлалаа бодит үйл ажиллагаагаараа тайлбарласан.

    Ард иргэдийн амь нас, хөгжлийн эрхийг хамгаалах нь ХКН болон Хятадын улс төрийн тогтолцооны өвөрмөц онцлог болохыг 2020 оны Хятад улсын түүх гэрчилсэн юм. Олон улсын олон санал асуулгын дүнд Хятадын ард иргэд эрх баригч намаа хамгаас илүү дэмждэгийг шинжээчид тодруулсан. Түүний нууц нь “Ард иргэд юунаас ч эрхэм дээд” хэмээх үзэл баримтлалыг эрхэмлэдэгт байдаг гэж дүгнэж байна.

Найруулагч: ХАНЬ ХУНШЯ
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл