solongonews
Цар тахлын эсрэг хамтран ажиллах тухай байр суурь, санал санаачилгаа илэрхийлэв
2021-05-23 21:05
Цар тахлын эсрэг хамтран ажиллах тухай байр суурь, санал санаачилгаа илэрхийлэв

    Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингээс видео хэлбэрээр Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож үг хэллээ.

Цар тахалтай тэмцэх нь ард түмнийхээ төлөө, мөн ард түмэндээ л түшиглэнэ

Тэрээр:

- Цар тахалтай тэмцэж байгаа нь ард түмнийхээ төлөө бөгөөд ард түмэндээ л түшиглэнэ. Бид ард түмнийхээ амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, улс төрийн асар том үүрэг хариуцлага үүрч, их зориг гарган, онцгой үед болох арга бүхнийг ашиглаж, хүний амь насыг дээдлэхийг хичээж ажиллах ёстой гэж хэлсэн юм.

   Шинжлэх ухаанч үзэл санааг хөгжүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй байр суурийг баримтлах хэрэгтэй

Ши Жиньпин дарга:

- Энэ удаагийн цар тахалд хандан бид шинжлэх ухаанч үзэл санааг дээдлэн, шинжлэх ухааны хуулийг дагах хэрэгтэй. Системтэйгээр хариу арга хэмжээ авч, эм бэлдмэлийн болон эм бэлдмэлийн  бус арга хэмжээг нэгдсэн байдлаар төлөвлөн ашиглаж, байнгын бөгөөд оновчтой сэргийлэлт, яаралтай зохицуулалтыг нэгтгэн, тахлын урьдчилан сэргийлэлт, хамгаалалт болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүр илүү нэгдсэн байдлаар төлөвлөх хэрэгтэй гэж онцлолсон юм.

Тэрээр басхүү:

- Хүн төрөлхтөн жаргал зовлонгоо хуваалцаж, хувь заяагаа холбох ёстой гэдгийг энэ удаагийн цар тахал дахин бидэнд санууллаа. Бид хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалын дагуу эв санаа нэгтэйгээр хамтран ажиллаж, хатуу бэрхийг хамтдаа давах ёстой гэж илэрхийлэв.

Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах олон улсын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй

   Ши Жиньпин дарга энэ удаагийн цар тахал дэлхийн эрүүн мэндийн засаглалын системд маш том шалгалт болсон. Тахлаас сэргийлэх, хянах олон улсын тогтолцоог боловсронгуй болгож, хянах, урьдчилан сэргийлэх байдлыг зохицуулан, хүнд халдвар авсан хүмүүсийг эмчилж эдгэрүүлэх, онц яаралтайгаар нөөцийн эд материалыг бэлтгэж , худал мэдээ мэдээлэлд цохилт өгөх, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зэргийн чадамжийг дээшлүүлэх ёстой гэсэн байна.

Хятад улс амлалтаа мөрдөн, бусдад боломжоороо тусалж байна

    Ши Жиньпин дарга бас:

- Хятад улс хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн улс орнуудад тусалж байгаа тухайгаа танилцуулжээ. Үйлдвэрлэлийн хүчин чадавх хязгаартай, өөрийн орны дотоодын эрэлт хэрэгцээ асар том байгаа нөхцөлд Хятад улс мөн амлалтаа чанд мөрдөж, хөгжиж буй 80 гаруй оронд вакцинаар тусалж, 43 оронд вакцинаа экспортолсон. Түүнчлэн Хятад улс хөгжиж буй орнуудад нийтдээ 2 тэрбум ам.долларын туслалцаа үзүүлж, 150 гаруй орон, олон улсын 13 байгууллагад тахлын эсрэг эд материалын туслалцаа үзүүлсэн. Бодит тоог жишээлэхэд, дэлхийн хэмжээнд 280 тэрбум амны хаалт, 3.4 тэрбум хамгаалалтын хувцас, 4 тэрбум гаруй урвалжаар тусалсан. Мөн Хятад-Африк хооронд эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны 41 механизм ажиллуулж, Хятад улсын буцалтгүй тусламжаар байгуулсан Африкийн Цар тахлын хяналт удирдлагын төвийн байрыг өнгөрсөн оны эцсээр албан ёсоор ашиглалтад хүлээлгэн өгсөн. Хятад улс НҮБ-тай хамтран тус байгууллагын Хятад улс дахь дэлхийн хүмүүнлэгийн яаралтай тусламжийн агуулах, ачаа тээвэрлэлтийн төвийг байгуулах ажил том чухал ахиц гаргасан. Хятад улс Их 20-ын бүлгийн “Ядуу хоцрогдонгуй улс орнуудын өр төлөлтийг хойшлуулах тухай санаачилга”-ыг бүх талаар хэрэгжүүлсэн. Үүнд холбогдох мөнгөний нийт хэмжээ 1.3 тэрбум ам.долларт хүрч, Их 20-ын гишүүн орнуудаас энэхүү санаачилгын дагуу хамгийн их өр төлөлтийг хойшлуулсан орон болсон гэж илэрхийллээ.

   Цар тахлын эсрэг хамтын ажиллагааг дэмжих ажиллах тухай бодит санал дэвшүүлэв

Ши Жиньпин дарга Хятад улс цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг дараах талаар үргэлжлэн идэвхтэй дэмжиж ажиллана гэж илэрхийлэв. Тухайлбал:

Нэг. Ирэх гурван жилийн дотор цар тахлын эсрэг хөгжиж буй орнуудын тэмцэл болон эдийн засгаа сэргээхэд нь дахин 3 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ.

Хоёр. Хятад улс одоогоор нэгэнт дэлхийн хэмжээнд 300 сая тун вакцины тусламж үзүүлээд байгаа бол ирээдүйд боломжийн хэрээрээ улам олон вакцинаар хангахыг хичээнэ.

Гурав. Хятад улс өөрийн орны вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөгжиж буй орнуудад техникээ шилжүүлэн, хамтдаа вакцин үйлдвэрлэхийг дэмжинэ.

Дөрөв. КОВИД-19-ийн эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөтэй ашиглуулахыг дэмжихээ Хятад улс нэгэнт мэдэгдсэн. ДХБ зэрэг олон улсын байгууллагууд энэ талаар эртхэн шийдвэр тогтоол гаргахыг дэмжиж байна.

Тав. Вакцины хамтын ажиллагааны тухай олон улсын форум ажиллуулж, вакцин судалж үйлдвэрлэгч орон, аж ахуй нэгж зэрэг холбогдох талууд олон улс дахь вакцины шударга хуваарилалтыг авч хэлэлцэхийг Хятад улс санаачилж байна зэрэг болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл