БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын Хятад-АСЕАН-ний 18-р экспо болон Хятад-АСЕАН-ний бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад баярын захидал илгээжээ.
Ши Жиньпин:
Хятад улс болон АСЕАН яриа хэлцлийн харилцаа тогтоосон 30 жилийн турш иж бүрэн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, харилцан худалдааны хамгийн том түнш болж, Ази, Номхон далайн бүсийн хамгийн их амьжиргааны эрч хүчтэй хамтын ажиллагааг өрнүүлсэн юм. "КОВИД-19"-ээс үүдэлтэй цар тахал дэгдсэний дараа хоёр талаараа хүчээ нэгтгэн хатуу бэрхийг хамтдаа сөрж, бодит үйл ажиллагаагаараа харилцан туслалцаж, хувь заяаны хамтын цогцын үзэл баримтлалыг харууллаа.
Өнгөрсөн оны 11-р сард болсон 17-р экспо болон бизнес, хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын нээлт дээр би Хятад-АСЕАН-ний хувь заяаны хамтын цогцын илүү нягт харилцааг тогтоох тухай дөрвөн зүйлт санаачилга дэвшүүлснийг минь АСЕАН-ний орнууд нааштай хүлээн авснаар холбогдох салбарын хамтын ажиллагаа тасралтгүй урагшилсаар байна. Ирээдүйд АСЕАН-ий орнуудтай стратегийн итгэлцлээ улам бэхжүүлж, тахлын эсрэг хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, эдийн засаг, худалдаа зэрэг олон салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, улмаар бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцааны хэлэлцээрийг эртхэн хүчин төгөлдөр болгохыг ахиулж, “Бүс ба зам”-ыг хамтаар чансаатай бүтээн байгуулж, улам өндөр түвшний стратегийн түншийн харилцаа тогтоож, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийн нааштай чиг хандлагыг хамтаар сахин хамгаалахад Хятадын тал бэлэн байна гэжээ.
