БНХАУ-ын дарга Ши Жиньпин 12-р сарын 03-ны өдөр Ардын их хурлын ордонд олон улсын Цүндү форумд оролцох гадаадын зочдыг хүлээн авч уулзсан байна.
Ши Жиньпин, Хятад улсын засаглал, олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаарх үзэл бодлоо танилцуулжээ. Тэрээр: БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ түүхэн цаг хугацаа хүмүүст олон зүйлийг сануулна. БНХАУ байгуулагдсан 70 жилийн турш маш их амжилт гаргасан. Тогтвортой байдал бол урт удаан замналыг авчирдаг. Хятадын онцлогтой социалист замнал Хятад улс өрнөн хөгжиж байгаагийн үндсэн шалтгаан бөгөөд ард түмний чин үнэнч дэмжлэгийг авсан юм. Бид өөрийн сонгосон замналаараа гуйвшгүй урагшилна. Хятад улс өөрчлөлт нээлтийг үргэлжлэн баримталж, “Хос зууны” тэмцлийн зорилтоо товлосон хугацаандаа биелүүлнэ. Миний бие Хятад улсын цаашдын хөгжилд итгэл төгөлдөр байна хэмээн онцолжээ.
Латви улсын Ерөнхийлөгч асан Фрайберга, Танзания улсын Ерөнхийлөгч асан Мкапа, Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма, АНУ-ын Ерөнхийлөгч асан Бушийн гурав дахь хүү Нил Буш зэрэг зочид санал бодлоо хуваалцсан байжээ. Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ойд баяр хүргэж, Хятад улс хөгжлийн том ололт амжилтаа бахархаж байгаагаа илэрхийлэв. Мөн дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, тогтвортой хөгжлийг ахиулахад Хятад улсын оруулсан чухал хувь нэмрийг өндрөөр үнэлсэн байна. Үүний зэрэгцээ, дарга Ши Жиньпингийн хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулах,"Бүс ба Зам" -ын бүтээн байгуулалт болон бусад чухал санаачилгууд нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг хадгалах, дэлхийн олон үндэстнийг дэмжих, тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой гэсэн байна.
