solongonews
05-р сарын 04-ний хөдөлгөөний судалгааны төв байгуулагдав
2019-05-05 17:09
05-р сарын 04-ний хөдөлгөөний судалгааны төв байгуулагдав.

“05-р сарын 04-ны хөдөлгөөн болон шинэ цаг үе” гол сэдвийн эргэн тойронд 05-р сарын 04-ний хөдөлгөөний 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурал болон 05-р сарын 04-ний хөдөлгөөний судалгааны төв байгуулагдах үйл ажиллагаа энэ сарын 05-нд Бээжин их сургууль дээр зохион байгуулагдав.

Энэ удаагийн хурлыг ХКН-ын Бээжин хотын хорооны сурган хүмүүжлийн ажлын зөвлөл болон Бээжин их сургуулиас санаачлан, Бээжин их сургуулийн Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятад улсын онцлогтой социализмын үзэл санааг судлах хүрээлэн болон Бээжин их сургуулийн нийгмийн шинжлэх ухааны хэлтсээс хамтран зохион байгуулав.

Хурал дээр 05-р сарын 04-ний хөдөлгөөний судалгааны төвийн хаягийг албан ёсоор өлгөв. Судалгааны төв нь сургуулийн гадна дотнын судалгааны хүчийг нягтруулж, 05-р сарын 04-ний хөдөлгөөн, Хятад улсын орчин үеийн түүхийн судалгааг өрнүүлж, нам болон улсад цаг үеийн чанартай, алсын зорилготой, бүтээлч чанартай болон чухал нөлөөтэй үзэл санааны онолын үр дүн хангахаар зорилго болгожээ.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл