solongonews
Ли Кэчян Ямайкагийн ерөнхий сайдтай санал солилцов
2019-11-09 21:12
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 08-ны өдөр Ардын их хурлын танхимд Хятад улсад албан ёсны төрийн айлчлал хийж буй Ямайкагийн ерөнхий сайд Холнистай санал солилцсон байна.

      Ли Кэчян:

- Хятад Ямайка хоёр орон харилцаа байгуулсан 47 жилийн турш хоёр тал харилцан хүндэтгэж, эрх тэгш харилцан ашигтай, хоёр орны харилцаа үргэлжлэн эрүүлээр тогтвортой хөгжиж байна. Ерөнхий сайд таны Хятад оронд айлчилж байгаа үед Хятадын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзаж санал солилцох болно. Түүнчлэн хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгох болно. Хоёр орны харилцаа цаашид амжилтанд хүрч, хоёр орны иргэдэд ашиг хүртээхийг хамтдаа зүтгэл үзүүлэхийг хүсэж байна гэж хэллээ.

Ямайка:

- Миний бие анх удаа Хятад оронд айлчилж байна. Хятад орны асар их хөгжлийг харж, ихэд гайхлаа. “Нэг бүс нэг зам”-ын хамтын ажиллагаанд Ямайк улс идэвхтэй оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, эрүүл хамгаалал, боловсрол, сургалт, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтын ажиллагаа өрнүүлж, уур амьсгалын хувиралтын асуудлыг шийдэх зэрэг олон улсын чанартай үйл хэрэгт харилцан ойлголцож, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ төвшинд гаргах болно гэж хэлэв.

      Хоёр орны ерөнхий сайд нар “Нэг бүс нэг зам”-ыг хамтдаа байгуулах, худалдаа, хүн хүчний эх баялгийг нээн хөгжүүлэх зэрэг салбарт хамтран ажиллах бичиг материалд гарын үсэг зурсан байна.

 

Найруулагч: УЛААНАА
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл