Даваа гараг /01-р сарын 03-ны өдөр/
Ши Жиньпин Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев, ерөнхийлөгч Токаев нарт харилцан баярын цахилгаан илгээв.
- Хятад улсын дарга Ши Жиньпин 2022 оны 01-р сарын 03-ны өдөр Казахстаны анхны ерөнхийлөгч Назарбаев, ерөнхийлөгч Токаев нарт тус тус харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойд баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Зеленски нар харилцан баярын цахилгаан илгээв. Хятадын дарга Ши Жиньпин Украины ерөнхийлөгч Зеленски нар 2022 оны 01-р сарын 03-ны өдөр харилцан баярын цахилгаан илгээж, Хятад, Украин дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд баяр хүргэв.
Мягмар гараг /01-р сарын 04-ний өдөр/
Ши Жиньпин Бээжингийн өвлийн олимп, паралимпын бэлтгэл ажилтай танилцлаа- Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 01-р сарын 04-ний өдөр Үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэн, Бээжингийн өвлийн олимп ба паралимпын гол хэвлэл мэдээллийн төв, Бээжингийн өвлийн олимпын тосгон (Өвлийн паралимпын тосгон), Бээжингийн өвлийн олимпын ажиллагааны удирдлагын төв, Ерчичан мөс цасны төслийн сургалтын бааз зэрэг газраар хүрч Бээжингийн өвлийн олимп, паралимпын бэлтгэл ажилтай танилцжээ.
Ши Жиньпин Бээжин хотын цас мөсний спортын бэлтгэл сургалтын баазад ажиллажээ. 2022 оны 01-р сарын 04-нд Хятадын дээд удирдагч Ши Жиньпин Бээжин хотын баруун дүүрэгт байдаг цас мөсний бэлтгэл сургалтын баазад ажиллаж, Бээжингийн өвлийн олимп, Өвлийн Паралимпын бэлтгэл ажилтай танилцаж, тамирчид, дасгалжуулагч, үйл ажиллагааны менежер, үйлчилгээний баталгааны ажилтан, судлаач, сэтгүүлч, сайн дурынхантай уулзаж, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлжээ.
Ши Жиньпин Тажикстаны ерөнхийлөгч Рахмон нар харилцан баярын цахилгаан илгээв-Хятадын дарга Ши Жиньпин Тажикстаны Ерөнхийлөгч Рахмон нар 2022 оны 01-р сарын 04-ний өдөр харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орон дипломат харилцаа тогтоосон 30 жилийн ойд баяр хүргэв.
Лхагва гараг /01-р сарын 05-ны өдөр/
Хятад Киргизийн хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын цахилгаан илгээлээ. 2022 оны 01-р сарын 05-ны өдөр Хятадын дарга Ши Жиньпин Киргиз Улсын ерөнхийлөгч Садыр Жапаровтой хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв.
Пүрэв гараг /01-р сарын 06-ны өдөр/
Хятад Туркменистан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн баярын мэндчилгээ харилцан илгээжээ.
2022 оны 01-р сарын 06-нд Ши Жиньпин дарга Туркменстаны ерөнхийлөгч Бердымухамедов нар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээв.
ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны намын хорооны байнгын гишүүний хурлыг даргалж, чухал илтгэл тавив.
Баасан гараг /01-р сарын 07-ний өдөр/
Ши Жиньпин Казахстаны Ерөнхийлөгч Токаевт цахилгаан илгээв.
Казахстаны Ерөнхийлөгч Токаевт цахилгаан илгээж, Хятад улс нь ах дүү хөрш зэргэлдээ байнгын иж бүрэн стратегийн түншийн хувьд Казахстанд тулгарч буй хүндрэл бэрхшээлийг даван туулахад нь шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна гэдгийг онцлон тэмдэглэв.
Бямба гараг /01-р сарын 08-ны өдөр/
Мавританийн Ерөнхийлөгч Газванид коронавирусээр өвчилсөнд эмгэнэл илэрхийлэв.
Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Молдав, Швед, Шинэ Зеланд, Күүкийн арлууд, Ниуэ улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг томилов.
