Намрын хугас 09-р сарын 23-ны өдөр Хятад улс хоёр дахь удаагийн "Ургацын баяр" -аа угтан авлаа. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин CCTV-ийн хөдөө аж ахуй, хөдөө тосгон сувгаар дамжуулан, бүх Хятадын өргөн олон тариачин, хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад хандан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, CCTV-ийн хөдөө аж ахуй, хөдөө тосгон суваг албан ёсоор нэвтрүүлгээ эхлүүлсэнд халуун баяр хүргэсэн байна.
Ши Жиньпин: - Хавартаа тарьж, намартаа ургац авдаг нь жам ёс билээ. Хөдөө аж ахуйн үндэс суурь тогтвортой, хөгжлийн хүч хангалттай байна. "Хөдөө аж ахуй, тариачид, хөдөө тосгон"-ы салбарт гарсан ололт амжилт бол бүх нам, ард түмний хамтын хүчин чармайлтын үр дүн, мөн өргөн олон тариачид, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдын шаргуу хөдөлмөрийн үр дүн юм. Улс орныхоо өнцөг булан бүрт шаргуу хөдөлмөрлөж байгаа тариачин нөхдөдөө чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье гэж хэллээ.
Ши Жиньпин дарга CCTV-ийн хөдөө аж ахуй, хөдөө тосгон суваг албан ёсоор нээгдсэнд баяр хүргээд:
- Тус суваг Намын төв хорооны "Хөдөө аж ахуй, тариачид, хөдөө тосгон"-ы ажлын бодлого, хуваарилалтыг гүнзгий сурталчлан танилцуулж, хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын шинэ эриний шинэ дүр төрөхийг сурталчлан ухуулж, бүх нийгмээрээ хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдад анхаарал халамж тавьж, ядууралтай тэмцэн, Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны өөрчлөлт хөгжлийг дэмжиж, хөдөө орон нутгийг улам хөгжүүлэхийн тулд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэж хэлсэн байна.
