Ши Жиньпин хэлэхдээ:
- Өнөөгийн дэлхий дахинд маш их өөрчлөлт хувиралт гарч байна. Одоогийн нөхцөл байдалд Хятад улс гадаадтай хамтын ажиллагаагаа улам чангатгах болсон. Хятад улс энх тайван хөгжлийг баримтлах бөгөөд үүд хаалгаа улам нээх болно. Мөн дэлхийн олон орон, олон орны компаниуд Хятадын хөгжлийн боломжийг өлгөж, хамтдаа ашиг хүртэхийг хүсэж байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо:
- Жон Кей Шинэ Зеландын Ерөнхий сайд байх хугацаандаа Хятад, Шинэ Зеландын харилцааны хөгжилд нааштай хүчин зүтгэл гаргасан, хоёр орны ард түмний найрсаг хамтын ажиллагаанд үргэлжлүүлэн хувь нэмэр оруулахыг чинь хүсэж байна гэжээ.
Шинэ Зеландын Ерөнхий сайд асан Жон Кей БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойд халуун баяр хүргэж, БНХАУ байгуулагдсан 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа маш сүр жавхлантай болж, хүмүүсийг гайхан бахархуулсан гэв. Тэрээр хэлэхдээ:
- Хятадын хөгжил бол дэлхийн аз тохиол, Ши Жиньпин даргын алсын хараа, манлайлах чадварыг түүх гэрчлэх болно. Ши Жиньпин даргын дурдсан “бүс ба зам” санаачлаг зайлшгүй амжилт олно гэдэгт итгэлтэй байна. Минь бие хоёр орны харилцан ойлголцол, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.
