Ван Ян Египетийн Сенатын зөвлөлийн дарга Абдулазизтай уулзав
2021-05-11 09:44
Хятадын УТЗЗ-ний Бүх Хятадын хорооны тэргүүлэгч Ван Ян энэ сарын 10-ны өдөр Бээжингээс видео уулзалтын хэлбэрээр Египетийн Сенатын зөвлөлийн дарга Абдулазизтай уулзсан байна.

Ван Ян:
- Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга, Сиси ерөнхийлөгч нар нягт харилцаа холбоотой байж, Хятад, Египетийн харилцааны өндөр төвшний, хурдацтай хөгжлийг удирдаж ирсэн. Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Хятад улс нь Египеттэй хоёр улсын төрийн тэргүүнүүдийн байгуулсан чухал зөвшилцлийг үр дүнтэй хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, тус тусын үндсэн ашиг сонирхол, томоохон асуудлаар харилцан бие биеэ дэмжиж, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг, цар тахлын эсрэг тэмцэл зэрэг салбар дахь хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
