
Ши Жиньпин дарга экологийн соёл иргэншлийг байгуулах нь шинэ эрин үед Хятадын онцлог шинжтэй социализмын чухал шинж чанар юм. Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг бэхжүүлэх нь хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, эдийн засаг, нийгмийн өндөр түвшний хөгжлийг дэмжих зайлшгүй шаардлага. Энэ бол ард иргэдийн өндөр чанартай амьдралыг бий болгох хамтын ойлголт, дуу хоолой юм. Хятадын үндэстний түүхээс харвал хүн, байгалийн уялдаатай хөгжлийг үргэлж онцолж ирсэн бөгөөд Хятадын соёл иргэншилд экологийн соёлын олон үзэл бодлыг хуримтлуулжээ. Хөгжлийн шинэ үе шат нь экологийн соёлыг бий болгоход илүү өндөр шаардлага тавьж байгаа бөгөөд бид ногоон хөгжлийг сайжруулахын тулд маш их хүчин чармайлт гаргаж, дэлхийн хөгжлийн чиг хандлагыг удирдан чиглүүлэх ёстой. Бид номин цэнхэр уул ус бол алт мөнгөн уул гэсэн ойлголтыг тууштай баримталж, экологийн тэргүүлэх чиглэл, ногоон хөгжлийн замыг тууштай дагаж, ойн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, ойн чанарыг сайжруулах, экосистемийн нүүрстөрөгчийн шингээгчийг нэмэгдүүлэн, дэлхийн экологийн аюулгүй байдлыг хангахад илүү их хувь нэмэр оруулна гэж цохон тэмдэглэв.
Дарга Ши Жиньпин онцолж хэлэхдээ, үзэсгэлэнтэй Хятад улсыг байгуулах нь хүн бүрийн хүчин чармайлттай салшгүй холбоотой юм.Үзэсгэлэнт Хятад улс нь улс орныхоо байгаль орчноо эрүүлжүүлж, Хятад улсын үндэстэнүүдийг үеийн үе энх тунх амьдруулна.
Бүх нийтээрээ сайн дураараа мод тарих ажлыг гүнзгийрүүлж, нийтээрээ гар бие оролцон, зохион байгуулалт, дайчилгааг бэхжүүлэх, ажлын механизмыг шинэчлэх, сурталчилгаа, боловсролыг бэхжүүлэх, сайн дураараа мод тарих ажилд оролцох нийгмийн эрч хүч, санаачлагыг улам бүр нэмэгдүүлнэ. Намын гишүүд, ажилтнууд манлайлан мод тарих үүргээ биелүүлэх, ногоон, нүүрстөрөгч багатай амьдралын хэв маягийг хэвшүүлэн, бөмбөрцөгөө хайрлаж, эх орныхоо номин цэнхэр уул усыг хамгаалж, ард түмнийг чанартай амьдруулна гэж тэмдэглэн хэлсэн байна.
