
Гулинал· Шеймергнова
Казахстаны Хятад судлалын төвийн захирал
Олон улсын харилцаа судлаачийн хувьд Гулинал
Назарбаевын Их Сургуульд Казахстаны буудайг Зүүн өмнөд Ази руу хэрхэн экспортлох талаар судалгаа хийсэн.
Ши Жиньпин даргын Назарбаевын Их Сургуульд хийсэн илтгэл надад гүн сэтгэгдэл үлдээсэн.
Гулинал бол олон улсын харилцаа судлаач мэргэжилтэй. Тэрээр 2012 оноос эхлэн Назарбаевын Их Сургуульд олон улсын харилцааны эрдэмтдийн судалгааны сэдвийн нэг болох "Казахстаны буудайг Зүүн өмнөд Ази руу хэрхэн экспортлох вэ?" сэдвээр ажилласан юм. 2013 онд би Назарбаевын Их Сургуульд ажиллаж байсан. Надад аз таарч Ши Жиньпин даргатай уулзах боломж тохиосон юм. Энд "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулах санал дурдсан. Тэр үед энэ танхимд байсан.

Ноёд, Хатагтай, Найзууд аа
Европ, Азийн орнуудын эдийн засгийн харилцааг ойртуулахын тулд харилцан хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжлийн орон зайг илүү өргөжүүлнэ. Бид хамтын ажиллагааны шинэлэг загваруудыг ашиглаж "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтран байгуулж болно.

Ши Жиньпин даргын Назарбаевын их Сургуульд тавьсан тайлан надад гүн сэтгэгдэл үлдээсэн.
Дарга Ши Жиньпиний олон улсын хамтын ажиллагааны загварын шинийг санаачлах саналаас санаа авч, Казахстаны буудайн экспортын чиглэлийн талаар Гулинал шинэ санаа гаргажээ.2015 онд Казахстаны Хятад судлалын хүрээлэнг байгуулахад Гулиналыг урьж төвийн захирлаар ажиллуулан Хятад, Казахстаны хамтын ажиллагааг сайжруулав.Төв байгуулагдсаны дараах Гулиналын хамгийн анхны ажил бол Хятад руу баг явуулан Казахстаны буудайн экспортын шинэ замыг судлах ажил байв. Манай төв хамгийн түрүүнд мэргэжилтэн явуулан Хятадын боомтын Казахстаны тинк танкын төвд зорчсон юм.Тиймээс “Бүс ба Зам” санаачилга бодит байдал дээр хэрхэн хөгжиж байгааг бид маш тодорхой харж байгаа юм.2017 оны 02-р сард Казахстаны 1215 тонн буудай ачсан үр тарианы галт тэрэг БНХАУ-ын боомт хот болох Ляньюүнь боомтоос дахин далайгаар ачиж Вьетнам руу явуулсан. Энэ бол Казахстаны буудай анх удаа Хятадын боомтоор дамжин Зүүн өмнөд Азийн зах зээлд ирсэн явдал юм. Энэ нь Казахстан тэр цагаас хойш зүүн тийш үр тариа экспортлох томоохон сувгийг нээснийг харуулж байгаа юм. Энэ бол Казахстаныг Азийн орнуудад экспортлох шинэ боломжийг нээж өгч байна. Мөн гадаад улстай эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхэд сайхан ирээдүйн нөхцөлийг хангаж өгсөн байна.

Гулинал:
- Дарга Ши Жиньпин бол алсын хараатай холын бодолтой удирдагч. Түүний удирдлага дор хүмүүс дэвшилтэт Хятад улс, дэлхийд нээлттэй, ирээдүйтэй хөгжлийг харах болно. Миний бодлоор Хятадын санаачилга гэдэг Азийн орнуудад шинэ эрин үеийг нээж чаддаг. Азийн орнуудын хөгжлийг бэлгэддэг, шинэ нөхцөл байдлыг бий болгосон байдалд дэлхий нийтийн нийтлэг хөгжил ба давуу талыг харилцан нөхсөн дорнын хэтийн төлөв юм гэлээ.
