solongonews
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XI хурлын тайланг зургаар өгүүлэхүй
2021-12-17 15:23
ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XI хурлын тайланг зургаар өгүүлэхүй

 

 

Хятадын Коммунист намын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн XI хурал 11-р сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Хөххотод амжилттай хуралдав. Хурлын үеэр ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Шы Тайфэн ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны төлөөлөгчдийн X хурлын нэрийн өмнөөс ажлын тайлан тавьсан юм.

Нэг. Өнгөрсөн таван жилийн ажил

1. Улс төрийг эрхэмлэн, “Хоёрыг хамгаалах”-ыг өөрийн ухамсраараа биелүүлсэн

● Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг улс төрийн тэргүүн чухал үүрэг болгож, тус үзэл санааг суралцахад анхаарлаа хандуулан, "Хоёрыг суралцаж, нэгийг бүтээх" суралцах хэлбэрийг хэвийн байдалд оруулж, "Тулгуур санаагаа үл мартан, үүрэг хариуцлагаа бат цээжлэх" гол сэдэвт сургалт, намын түүхийн сургалтыг идэвхтэй зохион байгуулна

● Намын Төв хорооны бодлого шийдвэрийг эрс баримтлан хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголын тухай чухал яриа, чухал заавар цохолборын үзэл санааг тууштай хэрэгжүүлнэ

2. Чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулах зорилтыг төлөвлөсөн хугацаанд биелүүлсэн

● Өнөөгийн стандартын дагуу хөдөө орон нутгийн ядуу амьдралтай ард түмнийг ядуурлаас ангижруулж, ядууралтай хошуу, сумаар бүртгэгдсэн нутгууд бүгд ядуурлаас ангижирсан байна

● Бохирдлыг багасгах төслийн тус шатны ажлын хэсэг амжилтад хүрсэн

● Бүх салбарыг томоохон эрсдэлээс урьдчилан сэргийлж, шийдвэрлэж чадсан байна

3. Экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлийг эрхэмлэн, бүтцийн зохицуулалт хийж, чанар сайтай хөгжлийн шинэ арга замыг нээсэн

● Чанар сайтай хөгжлийн төлөвлөлтийг дэмжих бодлогын систем бий болгож, экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлийн удирдамжийг хэрэгжүүлэв

● Нүүрстэй үл холбогдох аж ахуйн нэгжийн нэмэгдлийг дэмжиж, "Нүүрсээр голлосон" хөгжлийн байдлыг өөрчилсөн

● Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн шинэчлэлтийн хэмжээг 65 хувиас давуулсан

●Шинжлэх ухаан техник мэргэжлийн оруулсан хувь нэмэр 55 хувиас давав

● Дэд бүтцийн бүтээн байгуулалтын үзүүлсэн тулгуур хүчний баталгаа тасралтгүй нэмэгдсэн

● Байнгын оршин суугчдын хот суурьшилт 67 хувиас давжээ

●Чухал, гол салбарын шинэчлэлтийг тасралтгүй гүнзгийрүүлэв

●Гадаадад нээлттэй бабүс нутгийн хамтын ажиллагаа идэвхтэй үр дүнд хүрсэн

4. Байгаль орчин, экологийн хамгаалатыг бүх талаар эрчимжүүлсэн

● Байгаль орчныг системтэй засаж, байгаль орчин, экологийг хамгаалах хууль дүрмийн системийг бий болгов

● “Гурван бүс гурван шугам”-ыг ялган тогтоох ажлыг бүх талаар хэрэгжүүлж, бүх орны хагасаас дээших улсын өмчлөлийн нутгийг экологийн хамгаалалтын бүсэд хамруулсан

● Ой шугуйн бүрхэц болон нутаг бэлчээрийн ерөнхийлсөн ургацын талбай нэмэгдэж, цөлжилтийн хэмжээ багасав

● Хатан голын бүс нутгийн экологийн хамгаалалт болон чанар сайтай хөгжлийг дээшлүүлэв

●“Хөлөн нуур, Улаансухай нуур, Даагын нуур”-ыг ерөнхийлөн засах ажил идэвхтэй ахиц дэвшилд хүрч, Цагааннуурын засалтын ажлыг бүх талаар эхлүүлсэн

5. Намын удирдлагыг баримталж, ард түмэн эрх мэдэж эзэн суух, хуулиар улсаа засахыг органикаар нэгтгэн, социализмын ардчилсан улс төрийн бүтээн байгуулалтыг эрс сайжруулав

● Ардын төлөөлөгчдийн их хурал болон түүний байнгын хороо нь эрх тушаалаа хууль ёсоор хэрэгжүүлэхийг дэмжиж, орон нутгийн Төрийн албан байгууллагууд чухал үйлдлээ гүйцэд бадруулав

● Ардын улс төрийн зөвлөлдах зөвлөгөөний зөвлөлдөхүйл ажиллагааг бүрэн сайжруулахыгдэмжиж, улс төрийн зөвлөгөөний ардчилал болон бүлгэмдлийн харилцан холбоотой байх, ухаан сийлэн засагт туслах, хамтын ойлголтыг нягтруулан хос чиглэлээр үйлчлэх тогтолцоог тасралтгүй бүрдүүлсэн

● Ардчилсан нам бүлэг, үйлдвэр худалдааны холбоо ба намын бус хүмүүс зэргийн ажил тасралтгүй сайжирч, шашны харьцаа эрүүл, эв нэгдэлтэй болж, их нэгдмэл фронтын ажлын зохицуулалтыг түргэтгэв

● Нам засгийн албан байгууллага, ажил үйлсийн нэгжийн өөрчлөлтийг бүх талаар биелүүлэв

● Коммунист залуучуудын эвлэл, Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг олон түмний бүлгэмийн зохион байгуулалтын үйл ажиллагаануудыг амжилттай үргэлжлүүлсэн

● Бүх талаар хуулиар засахыг маш идэвхтэй сайжруулав

● Улс төр хууль цаазын ажилтныг цэгцлэн хүмүүжүүлэх ажил чухал үр дүнд хүрсэн

● Хууль засаглалтай засгийн газар ба хууль дүрэмтэй нийгмийн байгуулалтыг бүх талаар эрчимжүүлэв

6. Бүх орны үндэстний ажлыг чангатган сайжруулав

● Үндэстний салбарын зөрчил болон асуудлыг идэвхтэй шийдвэрлэсэн

● Улсын түгээмэл хэрэглэгдэх үг хэл, үсэг бичиг, нэгдсэн журмаар сурах бичгийг бүх талаар хэрэгжүүлэв

● Хятадын үндэстнүүдийн хамтын нэгдлийн ухамсрыг бат цогцлоох гол шугамын дагуу үндэстний ажлыг сайтар гүйцэтгэв

●Үндэстний ажлыг намаас бүх талаар удирдахыг чангатгасан

●Үндэстний салбарын ажлыг эрсдэлээс хамгаалан сэргийлж ажиллав

● Үндэстний бүлгэмдлийг бэхжүүлэн хөгжүүлсэн

7. Суртал ухуулгын ажлыг сайн хийж, бүлгэмдэн тэмцэх хамтын үзэл санааны суурийг үргэлжлэн бэхжүүлэв

● Үзэл ухамсрын хэв байдлыг эрчимжүүлэх суурингийн бүтээн байгуулалт болон удирдлагыг бүх талаар эрчимжүүлсэн

●Шинэ эрин үеийн соёл иргэншлийн үйлдлийн системийг бүрдүүлэв

●Олон нийтийн соёлын үйлчилгээний систем ба орчин үеийн соёлын үйлсийн системийг тасралтгүй бүрдүүлж, урлагийн шилдэг бүтээл, соёлын шилдэг бүтээгдэхүүнүүдийг бүтээсэн

● Улаанмөчирийн шилдэг уламжлалыг өргөжүүлэн тэлж, Улаанмөчирийн үйлсийн шинэ хөгжлийг биелүүлэв

8. Ард түмнээр гол болгох хөгжлийн үзэл санааг бат цогцлоож, ард иргэдийн амьдралыг сайжруулах тал дээр сэтгэл тавин ажиллалаа

● Шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг бүх талаар сайжруулсан

● Олон нийтийн үйлчилгээний үндсэн системийг тасралтгүй сайжруулав

● Энх тайван Өвөр Монголын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэв

● Хар бүлэгтнийг арилгах тусгай тэмцэл чухал үр дүнд хүрсэн бөгөөд тус ажлыг хэвийн байдалд оруулсан

9. Намыг бүх талаар чанд засах ажлыг түлхүү дэмжиж, улс төрийн экологийг цэвэр байлгах ажилд хүч тавин ажиллав

● Намын улс төрийн байгуулалтаар ерөнхийлөн удирдуулахыг баримталж, намын байгуулалтыг бүх талаар чангатгав

● Шинэ эрин үеийн намын зохион байгуулалтын шугамыг нарийн хянамгай хэрэгжүүлэв

● Авилгатай тэмцэх ажил урьд өмнө нь байгаагүйгээр эрчимжсэн

● Нүүрсний салбарт хууль зөрчин ажилласан асуудлыг шийдвэрлэх тал дээр эрс хатуу ажиллав

● Системтэй, бүс нутгийн чанартай авилгалын асуудлыг тууштай ухан гаргасан

● Олон түмний дэргэдэх авилга авч ялзран доройтох болон суртлын асуудлыг цэгцлэн засав

● Худалдаа эрхлэх орчин нөхцөл, улс төрийн экологийг цэвэршүүлэх ажлыг идэвхжүүлсэн

● Авилга авахгүй, авилга авч болохгүй, авилга авах санаа ургаж болохгүй байх зарчмыг сайжруулав

 

Хоёр. Ирэх таван жилийн хөгжлийн зорилт

 

Өвөр Монгол даяараа цөхрөлгүй чармайн ажиллаж, “Хоёр халхавч”-ийг бат бэхжүүлж, “Хоёр суурин”-гийн чанарыг дээшлүүлэн, “Нэг бэхлэлт”-ийн үйлдлийг бадруулж, экологийг тэргүүнд тавьж, ногоон хөгжлөөр удирдамж болгосон чанар сайтай хөгжлийг түлхүү дэмжинэ

Эдийн засгийн чанар сайтай хөгжлийг улам их амжилтад хүргэнэ

Экологи, байгаль орчныг өндөр төвшинд хамгаалах ажлыг сайн үр дүнд хүргэнэ

Ард олны сайн чанартай амьдралыг цогцлоох ажлыг нэн өндөр дэвшилттэй болгоно

Хилийн бүс дагуух үндэстний орны өндөр бүтэмжтэй засаглалыг улам их дэвшилд хүргэнэ

 

 

 

Найруулагч: ХУРЦ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл