Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ын сайд Ван И 12-р сарын 08-нд Бээжин хотноо Хятад, Балбын Эверестийн оргилын өндрийг хамтдаа зарлах арга хэмжээнд оролцож, Ши Жиньпин даргын Балбын Ерөнхийлөгч Бхандарид илгээсэн захидлыг уншиж үг хэлсэн байна.
Ван И:
- Өнгөрсөн оны 10-р сард Ши Жиньпин дарга Балбад төрийн айлчлал хийж, хоёр талын харилцааны ирээдүйн хөгжлийг хамтдаа төлөвлөж, Хятад, Балбын найрамдлын шинэ хэтийн төлөвийг зурагласан юм. Айлчлалын үеэр хоёр орны удирдагч "Эверестийг хамгаалах хамтын ажиллагааны санамж бичиг"-ийг багтаасан хамтын ажиллагааны 20 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Эверестийн судалгааны тухай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар нийтлэг ойлголтод хүрэн байна. Мөн энэ оны 04-р сард Ши Жиньпин дарга Ерөнхийлөгч Бхандарид цахилгаан илгээж хоёр орны харилцааны хөгжил, тэрчлэн цар тахлын эсрэг хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Харин энэ удаад хоёр орны төрийн тэргүүн нар харилцаан цахилгаан илгээж Хятад, Балбын нэрийн өмнөөс Эверестийн хамгийн сүүлийн үед тогтоогдсон өндрийн хэмжээ нь 8848.86 метр болохыг дэлхий нийтэд албан ёсоор зарласан нь Хятад Балбын харилцааны хөгжлийг хоёр тал маш чухалчлан үзэж буйг бүрэн харуулж байгаа гэж хэллээ.
