solongonews
Өвөр Монголын Улаанмөчирийн найм дахь удаагийн наадам эхэллээ
2019-08-21 20:37
Өвөр Монголын Улаанмөчирийн найм дахь удаагийн наадам Алшаа аймагт эхэллээ.

Нар хур тэнцсэн найман сарын говь нутаг этгээд гоёхон. ӨМӨЗО-ы Соёл, аялал жуулчлалын тэнхим, ХКН-ын Алшаа аймгийн хороо, Алшаа аймгийн захиргаа хамтран зохион байгуулсан найм дахь удаагийн Өвөр Монголын Улаанмөчирийн урлагийн наадам 08-р сарын 20-ны өдөр Алшаа аймгийн төв Баянхотод нээлтээ хийлээ.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Бай Юйган, ӨМӨЗО-ы орлогч тэргүүлэгч Жэн Хунфань, ӨМӨЗО-ы УТЗЗ-ний орлогч тэргүүлэгч Цэцэг нээлтийн ёслолд оролцов. Бай Юйган урлагийн наадам нээснийг мэдэгдэж, Жэн Хунфань, Цэцэг Улаанмөчирийн төлөөлөгчдөд Баянхуур бэлэглэсэн байна.

Нээлтийн ёслолд Өвөр Монголын дотно гаднын 22 Улаанмөчир үндэстний хувцсаараа гоёж оролцон, өвөрмөц онцлогтой үндэстний соёл урлагаа дэлгэн үзүүлж, Алшаа нутгийн соёл, шинэ цагийн Улаанмөчирийн цог жавхааг харуулсан уран сайхны тоглолтоо өргөн барьсан байна.

Энэ удаагийн Улаанмөчирийн наадам нь дарга Ши Жиньпиний Улаанмөчирийн гишүүдэд илгээсэн хариу захидлын үзэл санаа болон Өвөр Монголд ажиллах үеийн чухал ярианы үзэл санааг тууштай хэрэгжүүлж, “Анхны санаа зорилтоо үл мартаж, аян замдаа дахин мордон өнө үүрд тал нутгийн хувьсгалт утга урлагийн хөнгөн морьт цэрэг болох”-оор гол сэдэв болгожээ. Мөн утга урлагийн хамтарсан тоглолт, ардад ашиг хүртээх тоглолт, шинэ цаг үеийн Улаанмөчирийн шинийг санаачлах ба хөгжлийг судлан хэлэлцэх хурал, арав дахь удаагийн Хятад улс-Алшаагийн соёл, аялал жуулчлалын наадам зэрэг үйл ажиллагааг төвлөрүүлэн хийх аж. Улаанмөчирийн гишүүд мөн цэргийн хуаран, хилийн харуулын газар, сум суурин зэрэг газруудаар хүрч, ардад ашиг хүртээх 80 гаруй талбай тоглолт хийж, ард олонд соёлын хөгжлийн үр дүнг эдлүүлэх юм байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mgyxw.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл