Хятадын Төрийн Зөвлөлийн дэд дарга Лю Хэ 01-р сарын 17-нд Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны жил тутмын уулзалтад оролцож,чухал үг хэлсэн байна.
Лю Хэ хэлэхдээ "ХКН-ын XX их хурал амжилттай болж, Ши Жиньпин даргаар цөм болгосон төвийн шинэ удирдах хүчнийг сонгон гаргасан бөгөөд ирээдүйн 5 жилд буюу бүр түүнээс ч удаан хугацаанд Хятад маягийн орчин үеийн хөгжлийн төслийг боловсруулсан байна. ХКН-ын XX их хурлын үзэл санаанд нийцүүлэн сүүлийн өдрүүдэд болсон Хятадын Эдийн засгийн ажлын чуулган 2023 оны Хятадын эдийн засгийн ажлын талаар зохицуулалт хийж, хөгжлийг нэн тэргүүнд баримталж, социалист зах зээлийн эдийн засгийн шинэчлэлийн чиглэлийг баримтлах ёстойг онцлов. Мөн нээлттэй байдлыг бүх талаар өргөжүүлж, улс орноо хуулийн дагуу удирдах, инновацад суурилсан хөгжлийг баримтлах ёстой. Нөр их хөдөлмөрийн дараа Хятадын эдийн засаг энэ онд ерөнхийдөө сайжирч,өсөлтийн түвшин хэвийн түвшинд хүрэх магадлал өндөр байна" гэжээ.
Хятадын санхүүгийн систем ерөнхийдөө тогтвортой хөгжиж байгааг Лю Хэ онцлов. Тэрээр "Ирээдүйд Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтвортой хөгжилд эрэлт хангалттай дэмжлэг үзүүлэх болно. Хятадын үндэсний үндсэн нөхцөл нь гадаад ертөнцөд нээлттэй байх, нээлтийн чанар, түвшинг тасралтгүй сайжруулж, нэг талыг баримтлах үзэл, протекционизмыг эсэргүүцэж, олон улсын хамтын ажиллагааг бүх талаас нь бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой" гэв.
