solongonews
Хятад улсын Ядуурлаас ангижруулах ажиллагааг дээд хэмжээгээр үнэлж байна
2020-12-06 21:31
Хятад улсын Ядуурлаас ангижруулах ажиллагааг дээд хэмжээгээр үнэлж байна.

   ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны хуралдаан 12-р сарын 03-ны өдөр болсон байна. Хурлаар ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Хятад улс шинэ эринд Ядуурлыг бууруулах зорилтыг товлосон ёсоор гүйцэтгэсэн гэж мэдэгдэв. Үүнтэй холбогдуулан Хятад улсад суугаа Төв, Зүүн Европын орнуудын элчин төлөөлөгчид Хятад улс ядуурлыг бууруулах зорилтоо биелүүлсэн нь дэлхийн ядуурлыг бууруулах ажилд маш их хувь нэмэр оруулсан төдийгүй, Хятад улсын туршлага, оюун ухаан нь дэлхий дахинд илүү их гэгээрлийг авчирсан гэж мэдэгдлээ.

Албани улсаас Хятадад суугаа элчин сайд Селим Белортая бусад улс орнууд дотоодын улс төр, нийгмийн орчны олон байдлаас шалтгаалан Хятадын загварыг хуулбарлаж чадахгүй ч гэсэн Хятад улс олон жилийн турш технологи, менежментийн салбарт ядуурлыг бууруулах туршлага хуримтлуулсан нь бусад улс орнууд сурч судлахад тохиромжтой гэж үзэж байна.

        Хятад бол дэлхийн ядуурлыг бууруулах идэвхтэй санаачлагч, дэмжигч. Ядуурлыг бууруулах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, ядуурлыг бууруулах туршлагыг хуваалцах зорилт тавин ажиллаж байна. “Бүс ба зам” -ын хамтарсан бүтээн байгуулалтаар Хятад улс тус маршрутын дагуух улс орнуудтай хамт хөгжиж, орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дайчлан, хөгжиж буй орнуудын ядуурлыг бууруулахад ихээхэн хувь нэмэр оруулав. Дөрвөн сая хүрэхгүй хүн амтай Босни ба Герцеговина бол "Бүс ба зам" санаачилгад нэгдсэн Европын анхны орнуудын нэг юм.

Босни ба Герцеговинаас Хятадад суугаа Элчин сайд Талик Букович "Хятад улс үргэлжлүүлэн урагшилсаар байна. Өөрийн улс дахь ядуурлыг арилгасан төдийгүй, зам дагуух улс орнуудтай хамтран" Бүс ба зам" санаачилгыг хамтдаа бүтээн байгуулж байна. Зам дагуух улс орнуудад туслан хөгжлийг түргэсгэж, ядуурлыг бууруулахад олон төсөл хэрэгжүүлж, маш их хөрөнгө оруулалт хийсэн. Үүнийг үнэлэх ёстой" гэж илэрхийллээ. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл