Ши Жиньпин хэлэхдээ:
- Тринидад ба Тобаго бол Карибын тэнгис дэх Хятадын хамтын ажиллагааны чухал түнш мөн. Цар тахал дэгдсэний дараа Хятад, Тринидад ба Тобаго нь бие биедээ туслан хамтарч ажилласан. Тринидад ба Тобаго нь Латин Америк ба Карибын тэнгисийн орнуудаас Хятадад цар тахлын эсрэг хангамжийг хандивласан анхны улс юм. Түүнчлэн Хятад улс нь мөн Тринидад ба Тобагод олон төрлийн сувгаар цар тахлын эсрэг хангамж, техникийн туслалцаа үзүүлсэн юм. Хятад улс Тринидад ба Тобаготой вакцины хамтын ажиллагаагаа бэхжүүлж, цар тахлын эсрэг тэмцлийг нь үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байна. Тринидад ба Тобаго нь мөн Карибын тэнгисийн орнуудын дунд анхлан “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад нэгдсэн орнуудын нэг билээ. Хятад улс Тринидад ба Тобаготой уламжлалт найрамдлыг гүнзгийрүүлэн, эрчим хүч, харилцаа холбоо, дэд бүтэц зэрэг уламжлалт салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, шинэ эрчим хүч, дижитал эдийн засаг, харилцан уялдаа холбоотой байдал зэрэг шинэ салбар дахь хамтын ажиллагаагаа мөн идэвхтэй өргөжүүлэн хөгжүүлж, Хятад, Тринидад ба Тобагогийн Бүгд Найрамдах Улс хоорондын иж бүрэн хамтын ажиллагааны түншлэлийг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэжээ.
Роулей ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд халуун баяр хүргэв. Тэрээр хэлэхдээ:
- ХКН нь Хятадын ард түмнийг удирдан эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, ядуурлыг бууруулах зэрэг салбарт дэлхийн анхаарлыг татсан томоохон ололт амжилтуудыг бүтээсэн. Ши Жиньпин даргын удирдлагын дор Хятад улс цар тахлыг маш амжилттай таслан зогсоосон юм. Үүний зэрэгцээ Хятад улс дэлхийн бусад улс орнуудын эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн цар тахалтай тэмцэх ажилд чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн. ХКН өөрөөрөө бахархах ёстой. Тринидад ба Тобагогийн Хятадтай тогтоосон харилцаа нь тэгш байдал, найрамдал дээр суурилдаг. Тринидад ба Тобаго нь нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Хятад улстай олон салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, бүс нутгийн асуудлаар нягт харилцаатай байхыг хүсэж байна. Тринидад ба Тобаго нь Хятадтай хамтран "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.
