solongonews
Цар тахлын эсрэг хамтран ажиллах тухай байр суурь, санал санаачилгаа илэрхийлэв
2021-05-22 15:31
Цар тахлын эсрэг хамтран ажиллах тухай байр суурь, санал санаачилгаа илэрхийлэв

5-р сарын 21-ний орой, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжингээс видео хэлбэрээр Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож үг хэлжээ.

Цар тахалтай тэмцэх нь ард түмнийхээ төлөө, мөн ард түмэндээ л түшиглэнэ

Тэрээр, цар тахалтай тэмцэж байгаа нь ард түмнийхээ төлөө бөгөөд ард түмэндээ л түшнэ. Бид эрхбиш ард түмнийхээ амь насны аюулгүй байдал, эрүүл мэндийг тэргүүлэх байранд тавьж, улс төрийн асар том үүрэг хариуцлага үүрч, их зориг гарган, онцгой үед болох арга бүхнийг ашиглаж, хүний амь насыг дээдлэхийг хичээж ажиллах ёстой гэжээ.

Шинжлэх ухаанч үзэл санааг хөгжүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй байр суурь баримтлах хэрэгтэй

Ши Жиньпин онцлохдоо, энэ удаагийн тахал хижигт хандан бид шинжлэх ухаанч үзэл санааг дээдлэн, шинжлэх ухааны жам хуулийг мөрдөн журамлах ёстой. Системтэйгээр хариу арга хэмжээ авч, эм бэлдмэлийн болон эм бэлдмэлийн  бус арга хэмжээг нэгдэлтэй төлөвлөн ашиглаж, байнгын бөгөөд оновчтой сэргийлэлт, яаралтай зохицуулалтыг нэгтгэн, тахлын эсрэг сэргийлэлт хамгаалалт болон эдийн засаг, нийгмийн хөгжлийг бүр илүү нэгдэлтэй төлөвлөх хэрэгтэй гэжээ.

Улс төрийн башир арга ухаан нь дэлхийн улс түмнийг улам илүү хохироох болно

Ши Жиньпин хэлэхдээ, хүн төрөлхтөн жаргал зовлонгоо хуваалцаж, хувь заяагаа холбох ёстой гэдгийг энэ удаагийн цар тахал дахин бидэнд санууллаа. Бид хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалын дагуу, эв санаа нэгтэйгээр хамтран ажиллаж, хатуу бэрхийг хамтдаа давах ёстой. Түүнчлэн янз бүрийн улс төржилт, шошго тэмдэг хадах, бусдыг гүтгэн доромжлох гэсэн оролдлогыг тууштай эсэргүүцэх ёстой. Улс төрийн башир арга ухаан нь цар тахлын эсрэг дотоодын тэмцэлд ашиггүйгээр барахгүй, тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг самарч, дэлхийн улс түмнийг улам илүү хохироох болно гэв.

Өвчин хижгээс сэргийлэх, хянах олон улсын тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй

Ши Жиньпин, энэ удаагийн цар тахал дэлхийн эрүүн мэндийн засаглалын системд маш том шалгалт болсон. Өвчин хижгээс сэргийлэх, хянах олон улсын тогтолцоог боловсронгуй болгож, хяналт, урьдчилсан сэрэмжлүүлэг, онц байдлыг зохицуулах, хүнд өвчин тахал авсан хүмүүсийг эмчилж эдгэрүүлэх, онц яаралтайгаар нөөцийн эд материалыг бэлтгэж тээвэрлэх, худал хуурмаг мэдээ мэдээлэлд цохилт өгөх, хөгжиж буй орнуудад дэмжлэг үзүүлэх зэргийн хүчин чадамжийг дээшлүүлэх ёстой гэжээ.

Хятад улс амлалтаа мөрдөн, бусдад боломжоороо тусалж байна

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад улс хүмүүнлэгийн чиглэлээр дэлхийн улс орнуудад тусалж байгаа тухайгаа танилцуулжээ. Тэрээр, үйлдвэрлэлийн хүчин чадавх хэмжээ хязгаартай, өөрийн орны дотоодын эрэлт хэрэгцээ асар том байгаа нөхцөлд Хятад улс мөн амлалтаа чанд мөрдөж, хөгжиж буй 80 гаруй оронд вакцинаар тусалж, 43 оронд вакцинаа экспортолсон. Түүнчлэн Хятад улс хөгжиж буй орнуудад нийтдээ 2 тэрбум ам долларын туслалцаа үзүүлж, 150 гаруй орон, олон улсын 13 байгууллагад тахлын эсрэг эд материалын туслалцаа үзүүлсэн. Бодит тоог жишээлэхэд, дэлхийн хэмжээнд 280 тэрбум ширхэг амны хаалт, 3.4 тэрбум ширхэг хамгаалалтын хувцас, 4 тэрбум гаруй ширхэг урвалжаар тусалсан. Мөн Хятад-Африк хооронд эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны 41 механизм ажиллуулж, Хятад улсын буцалтгүй тусламжаар байгуулсан Африкийн Өвчин хижгийн хяналт удирдлагын төвийн байрыг өнгөрсөн оны эцсээр албан ёсоор ашиглалтад хүлээлгэн өгсөн. Хятад улс НҮБ-тай хамтран тус байгууллагын Хятад улс дахь Дэлхийн хүмүүнлэгийн яаралтай тусламжийн агуулах, ачаа тээвэрлэлтийн төвийг байгуулах ажил том чухал ахиц гаргасан. Хятад улс Их 20-ын бүлгийн “Ядуу хоцрондонгуй улс орнуудын өр төлөлтийг хойшлуулах тухай санаачилга”-ыг бүх талаар хэрэгжүүлсэн бол үүнд холбогдсон мөнгөний нийт хэмжээ 1.3 тэрбум ам долларт хүрч, Их 20-ын гишүүн орнуудаас энэхүү санаачилгын дагуу хамгийн их өр төлөлтийг хойшлуулсан орон болсон гэжээ.

Цар тахлын эсрэг хамтын ажиллагааг дэмжих ажиллах тухай бодит санал дэвшүүлэв

Ши Жиньпин, Хятад улс цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг дараах талаар үргэлжлэн идэвхтэй дэмжиж ажиллана гэв. Тухалбайл:

Нэг. Ирэх гурван жилийн дотор цар тахлын эсрэг хөгжиж буй орнуудын тэмцэл болон эдийн засгаа сэргээхэд нь дахин 3 тэрбум ам долларын тусламж үзүүлнэ.

Хоёр. Хятад улс одоогоор нэгэнт дэлхийн хэмжээнд 300 сая тун вакцины тусламж үзүүлээд байгаа бол ирээдүйд боломжийн хирээрээ улам олон вакцинаар хангахыг хичээнэ.

Гурав. Хятад улс өөрийн орны вакцин үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд хөгжиж буй орнуудад техникээ шилжүүлэн, хамтаар вакцин үйлдвэрлэхийг дэмжинэ.

Дөрөв. КОВИД-19-ийн эсрэг вакцины оюуны өмчийн эрхийг чөлөөтэй ашиглуулахыг дэмжихээ Хятад улс нэгэнт мэдэгдсэн бөгөөд ДХБ зэрэг олон улсын байгууллагууд энэ талаар эртхэн шийдвэр тогтоол гаргахыг дэмжиж байна.

Тав. Вакцины хамтын ажиллагааны тухай олон улсын форум ажиллуулж, вакцин судалж үйлдвэрлэгч орон, аж ахуй нэгж зэрэг холбогдох талууд олон улс дахь вакцины шударга хуваарилалтыг авч хэлэлцэхийг Хятад улс санаачилж байна зэрэг болно.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл