solongonews
Ван И Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай хэлэлцээр хийв
2021-04-01 10:58
Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 03-р сарын 31-ний өдөр Фүжянь мужийн Наньпин хотод Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай хэлэлцээр хийлээ.

Ван И:

- Өнгөрсөн жил Хятад, Сингапур хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиосон. Ши Жиньпин дарга Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай утсаар ярилцаж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд стратегийн удирдамж өгсөн юм. Хятад улс Сингапур улстай хамт цаг үеийн хөгжлийн чиг хандлагыг үнэн зөвөөр ойлгож, стратегийн харилцаа холбоог бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, дэлхийн засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран хүчин чармайлт гаргахад бэлэн байгаа юм.

Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнан Хятадын Коммунист Нам байгуулагдсаны 100 жилийн ойд баяр хүргэж, Хятад улс хүн төрөлхтний дэвшлийн түүхэнд агуу их амжилтыг өндрөөр үнэлж, Сингапур Хятадтай олон салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл