Синьхуа агентлагийн мэдээ: 07-р сарын 16-нд Чю Шы сэтгүүлд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дага, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний “Намын улс төрийн бүтээн байгуулалтын ухамсарт чанар, тууштай байдлыг бэхжүүлэх” тухай өгүүллийг нийтэлсэн байна.
Өгүүлэлд намын улс төрийн байгуулалт нь намын байгуулалтын чиглэл, үр дүнг шийддэг юм. Улс төрийн чиглэл нь намын оршин тогтнол хөгжлийн гол асуудал байж, намын ирээдүй, хувь заяа, ажил үйлсийн мандаж буурахтай шууд холбоотой. Бидний даган мөрдөх улс төрийн чиглэл бол коммунизмын алс хэтийн хүсэл зорилт, Хятадын онцлогтой социализмын хамтын хүсэл зорилт юм. “Хос зуун жилийн” тэмцлийн зорилт бол намын үндсэн онол, чиглэл, стратеги болно. Хятадын онцлогтой социализмын үндсэн онцлог бол Хятадын Коммунист намын удирдлага байж, Хятадын онцлогтой социалист тогтолцооны давуу тал бол Хятадын Коммунист намын удирдлага юм. Нам бол улс төрийн хамгийн дээд удирдах хүч. Намын улс төрийн удирдлагыг баримтлахад намын төв хорооны нэр хүнд, нэгдэлтэй удирдлагыг баримтлах хэрэгтэй. Энэ нь намын улс төрийн бүтээн байгуулалтын тэргүүн чухал үүрэг юм.
