solongonews
Ши Жиньпин дарга Нгуен Фу Чонд баярын цахилгаан илгээв
2021-01-18 11:04
Дарга Ши Жиньпин Нгуен Фу Чонд баярын цахилгаан илгээлээ.

     ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин 01-р сарын 18-нд Хятад, Вьетнамын дипломат харилцаа тогтоосны 71 жилийн ойг тохиолдуулан Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонд баярын цахилгаан илгээв.

Баярын цахилгаандаа: Өнгөрсөн жилээс Хятад, Вьетнамын харилцаа тасралтгүй сайжирч байна. Миний бие Нгуен Фу Чонтой хоёр удаа утсаар холбогдож, шинэ нөхцөл байдалд хоёр нам, хоёр орны харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр талын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Цар тахлын эсрэг тэмцэлд хоёр тал хамтран ажиллаж, хяналтдаа авах талаар чухал ахиц гаргаж, дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн тэмдэглэлт арга хэмжээг шат дараалалтай өрнүүлж, бодит үйл ажиллагаагаар "анд найз"-уудын гүн зузаан найрамдлыг харуулж, хоёр орны найрсаг хөршийн найрамдалт харилцаа ард иргэдийн сэтгэлд мөнхөд хоногшсон гэж тэмдэглэсэн байна.

Ши Жиньпин дарга:

- Энэ онд Хятад улс "14-р таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлэх, иж бүрэн социализмын орчин үеийн улс орныг бүтээн байгуулах шинэ аяныг эхлүүлсний эхний жил тохиож байна. Вьетнамын нам ч 13-р хурлаа хуралдуулж, социалист чиг баримжаатай хөгжингүй орныг байгуулах хэтийн зорилтын төлөө хичээж байна. Хятад, Вьетнамын найрсаг хөршийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хоёр талын стратегийн хамтын ашиг сонирхолд нийцэж байна. Миний бие Хятад, Вьетнамын харилцааны хөгжлийг чухалчлан үзэж, нөхөр Нгуен Фу Чонгийн хамт хүчин зүтгэж, хоёр нам, хоёр орны харилцааг тасралтгүй шинэ ахиц дэвшилд хүргэх болно. Вьетнамын Коммунист Намын 13-р их хурал амжилттай зохиогдохыг хүсэн ерөөе гэж онцолжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл