Хятад улсын дарга Ши Жиньпин 04-р сарын 14-ний өдөр Ардын Их Хурлын Танхимд Афганистанаас БНХАУ-д суугаа Элчин сайд Кайм, Грекээс БНХАУ-д суугаа Элчин сайд Илиопулос зэрэг 29 орны элчин сайд нарын Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авав.

Ши Жиньпин "Өнгөрсөн онд Хятадын ард түмэн болон бусад орны ард түмэн цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, олон улсын найрсаг хамтын ажиллагааны шинэ түүхийг бичсэн. Энэ жил ХКН байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Мөн Хятад улс "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлж, орчин үеийн социалист орныг бүтээн байгуулах шинэ аялалд гарсан анхны жил юм. Хятад улс хөгжлийн шинэ үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж, хөгжлийн шинэ хэв маягийг идэвхтэй байгуулах бөгөөд ингэснээр Хятад улсын хөгжил бүх орны ард түмэнд илүү их ашиг тусаа өгөх болно" гэв.
Ши Жиньпин онцлохдоо "Хятадын ард түмэн найрамдлыг эрхэмлэж, энх тайвныг дээдэлсээр ирсэн. Эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримталж бий улс орнуудын ард түмэнтэй нөхөрлөлөө гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, "Бүс ба зам" -ыг хамтдаа бүтээн байгуулахад бид бэлэн байна. Хоёр талт харилцааны хөгжил, НҮБ болон Хятадын хамтын ажиллагаанд нааштай хувь нэмэр оруулахыг та бүхнээс хүсэж байна" гэжээ.
