solongonews
Португали хэлээр хэвлүүлсэн ”Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын нээлт болов
2019-10-30 16:29
”Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь” номын нээлт болов.

Орон нутгийн цагаар 29-нд португали хэлээр хэвлүүлсэн "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь" номын нээлтийг Бразилын Сан-Пауло дахь Пионерын ордонд зохиож, гадаад дотоодын олон салбарын 300 гаруй хүн оролцлоо.

ХКН-ын төв хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Лян Яньшүнь хэлсэн үгэндээ: Хятад, Бразил дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилийн турш, хоёр орны олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, баялаг үр дүнд хүрлээ. Португали хэлээр хэвлүүлсэн "Ши Жиньпин төр улсыг засах тухай өгүүлэх нь" номоор дамжуулж, улс орноо засах тухай туршлагаа солилцож, хоёр орны харилцааны хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэхийг хүсэж байна гэжээ.

Сан-Пауло мужийн засаг дарга Жоао Дориа: Хятад улс бол Бразилын худалдааны чухал түншийн нэг бөгөөд Сан-Пауло мужийн гадаад хөрөнгө оруулалтын чухал эх үүсвэр юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, эдийн засаг худалдаа, боловсрол, соёл зэрэг олон салбар дахь солилцоо тасралтгүй гүнзгийрч буйг өнөөдрийн арга хэмжээ нотолж байна. Хятад улстай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлж, хоёр орны хамтын хөгжлийг ахиулахыг Бразилын тал хүсэж байна гэжээ.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл