Хятад улсын дарга Ши Жиньпин Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедовтай 05 дугаар сарын 06-ны орой утсаар ярьсан байна.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Туркменистан хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа хэд хэдэн "анхны" -г бий болгосон. Эдгээр нь төгс чанарын стратегийн түнш болгожээ. Хятад, Туркменистаны хамтын ажиллагаа нь хоёр орны удирдагчид, ард түмнүүдийн шаргуу хөдөлмөр, мэргэн ухааныг нэгтгэсэн. Энэ нь талуудын үнэт зүйл болно. Энэ жил БНХАУ-ын Коммунист нам байгуулагдсаны 100, Туркменистаны тусгаар тогтнолын 30 жилийн ой тохиож байгаа бол ирэх жил мөн хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиох гэж байна. Хоёр тал хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэх боломжийг ашиглаж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн Хятад, Туркменистаны стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр орны хөгжил, сэргэн мандалд хүчирхэг түлхэц болох ёстой гэж онцлов.
Тэрээр:
- Байгалийн хийн хамтын ажиллагаа нь Хятад Туркменистаны харилцан ашигтай, хамтдаа хожих харилцааны тод илрэл юм. Хятадын тал нь хоёр орны харилцааг стратегийн болон урт хугацааны үүднээс авч үздэг бөгөөд Туркменистантай урт хугацааны болон ирээдүйд чиглэсэн байр суурь баримталж ажиллаж, байгалийн хий болон бусад эрчим хүчний эх үүсвэрийн хамтын ажиллагааг бэхжүүлж, бусад салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, Туркменистанаас илүү өндөр чанартай бүтээгдэхүүн импортлон, хоёр орны худалдааны бүтцийг оновчтой болгож, холболтын салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, дижитал, сансар судлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ.
Хятад улс нь Хятадын том зах зээлийн авчирсан боломжийг Туркменистантай хуваалцан, хоёр орны хамтын хөгжил цэцэглэлтийг эрчимжүүлнэ гэж цохон тэмдэглэв.
Ши Жиньпин дарга:
- Хятад, Туркменистан улс цар тахлын эсрэг хамтран ажиллаж, дэлхийн хэмжээнд тархварын эсрэг тэмцэлд чухал хувь нэмэр оруулсан. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд цар тахлын байдал өөдрөг биш хэвээр байгаа ч вакцин нь тахлын эсрэг үр дүнгээ өгч байна. Хятад улс тахлын эсрэг, ялангуяа халдварын эсрэг вакцины хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамтран хамгаалан, хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийн байгуулалтыг дэмжихэд бэлэн байна гэж илэрхийллээ.
Бердымухамедов:
- Өнөөгийн Туркменистан Хятадын харилцаа бүх талаар хөгжиж байна. Туркменистан талын байнгын төвийг сахих бодлого баримтлахыг дэмжиж буйд хүндэтгэл илэрхийлэн, дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдлыг хадгалах, бүх улс орнуудын хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад чиглэсэн Хятадын идэвх зүтгэлийг үнэлжээ. Туркменистаны тал Хятад улстай гүн гүнзгий найрамдлыг хүндэтгэн үздэг бөгөөд Хятад улстай бие биенээ өндөр итгэлцлийн сэтгэлээр үргэлжлүүлэн дэмжиж, боломж бололцоогоо ашиглан, байгалийн хий, худалдаа эдийн засаг, хил дамнасан тээвэр, эрүүл мэнд зэрэг салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, хүмүүнлэгийн солилцоог гүнзгийрүүлнэ. Туркменистан улсад цар тахлын эсрэг тэмцэхэд үнэтэй туслалцаа үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлж, тахлын эсрэг тэмцэлд Хятад улстай хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна гэж хэлсэн байна.
