Ши Жиньпин дарга 04-р сарын 21-нд Шанхай хотын "Дэлхийн хурлын танхим"-д болсон "Хятад маягийн орчин үеийн хөгжил ба дэлхий" Лантингnay форумд баяр хүргэж захидал илгээв.
Ши Жиньпин онцлон тэмдэглэхдээ: Орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь орчин үеэс хойш Хятадын ард түмний цуцашгүй эрэл хайгуул байсан бөгөөд энэ нь дэлхийн бүх ард түмний нийтлэг эрмэлзэл болох юм. Улс орон модернизаци руу шилжихдээ модернизацийн ерөнхий хуулиудыг дагаж мөрдөхөөс гадна өөрийн бодит байдалд нийцсэн, өөрийн гэсэн онцлогтой байх ёстой. Хятадын Коммунист нам нь тус улсын бүх үндэстний ард түмнийг нэгтгэн удирдан чиглүүлж, урт удаан, шаргуу эрэл хайгуулын үр дүнд Хятадын үндэсний нөхцөлд тохирсон хөгжлийн замыг олсон юм. Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр хүчирхэг улс орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтыг бүх талаар ахиулж байх мөртөө Хятад улс бусад оронтой хамтаар чармайж, Хятад маягийн орчин үеийн шинэ ололт амжилтаар дэлхийн хөгжилд шинэ боломж олгохыг хүсэж байна. Хүн төрөлхтний шинэчлэлийн зам, илүү сайн нийгмийн тогтолцоог судлахад шинэ дэмжлэг үзүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамтын нийгэмлэгийн байгуулалтыг дэмжинэ.
"Хятад маягийн орчин үеийн хөгжил ба дэлхий" Лантингийн форумыг Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэг, Хятадын Ардын Гадаад харилцааны хүрээлэн, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж, дэлхийн 80 гаруй орны засгийн газар, судалгааны төв, хэвлэл мэдээллийнхэн оролцсон байна.
