ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд дарга Дин Шюэшян 16-нд Бээжин хотноо Сингапурын ерөнхий сайдын орлогч, сангийн сайд Хуан Дүньцайтай хэлэлцээ хийсэн байна.

Дин Шюэшян: Хятад, Сингапур хоёр бол найрсаг хөрш, хамтын ажиллагааны чухал түнш юм. Саяхан дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Шяньлүн нар Хятад, Сингапурын харилцааг бүх талаар өндөр чанартай урагшлах түншлэл болгон дээшлүүлэхээ хамтран зарласан. Энэ нь шинэ эринд Хятад, Сингапурын харилцааг хөгжүүлэх үндэс болж байна. Хятад улс түүхийн шинэ эхлэх цэг дээр зогсож, хоёр орны удирдагчдын хүрсэн чухал зөвшилцлийг хэрэгжүүлэн, өндөр чанартай хамтын ажиллагааны шинэ түүхийг бичиж, хоёр улс, ард түмэнд илүү их ач тусыг авчрахын төлөө Сингапуртай хамтран ажиллахад бэлэн байна гэж онцолсон байна.
Мөн тэрээр: - Бүс нутгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалах нь Хятад, Сингапурын нийтлэг мөрдлөг юм. Хятад улс Сингапуртай хамтран эдийн засгийн асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой, жигд байдлыг хадгалахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Бид бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дээд түвшинд хэрэгжүүлж, Хятад, АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0-р хувилбарын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжин, дэлхийн хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэх, бүс нутаг хөгжлийг ахиулахад хамтран ажиллах болно гэж Дин Шюэшян онцолсон байна.
Сингапур, Хятадын найрсаг хамтын ажиллагаа бат бөх суурьтай байдаг. Сингапур улс нэг Хятадын бодлогыг тууштай дэмжин хэрэгжүүлсээр ирсэн. Сингапур улс “Бүс ба Зам” санаачилгыг тууштай дэмжиж, Хятад улстай хамтран Сингапур, Хятадын хоёр талын хамтын ажиллагааны механизмын үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэж, цаашид ч янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Талуудын хүмүүсийн хоорондын солилцоог дэмжиж, бүх нийтийн болон өндөр чанартай урагшлах түншлэлийн харилцааг бэхжүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гаргахад Сингапурын тал бэлэн байна гэж Хуан Дүньцай тэмдэглэсэн байна.
