solongonews
Хятадын онцлогтой томоохон орны дипломат харилцааны шинэ замыг нээнэ
2022-12-22 09:16
Хятадын онцлогтой томоохон орны дипломат харилцааны шинэ замыг нээнэ.

ХКН-ын XVIII их хурлаас хойш Ши Жиньпин даргаар цөм болгосон ХКН-ын Төв хороо Хятадын түүхэн байр суурь, олон улсын байдлыг гүн гүнзгий ойлгож, эх орон болон гадаад дахь ерөнхий нөхцөл байдлыг уялдуулан зохицуулсан байна. Мөн Хятадын гадаад харилцааны ажлын хүндрэл бэрхшээлийг даван туулж, Хятадын онцлогтой томоохон орны дипломат харилцааны шинэ замыг эхлүүлж, "Хоёр зуун жилийн зорилт"-ыг бодитоор биелүүлэх, Хятад үндэстний агуу их сэргэн мандалтын Хятадын мөрөөдлийг биелүүлэх таатай гадаад орчныг бий болгожээ.

Дэлхийн хамтын ажиллагааг хөгжүүлж, улс орнуудтай ашиг сонирхол, хатын ажиллагаагаа өргөжүүлжээ

2022 оны 09 дүгээр сарын 15-нд дарга Ши Жиньпин Узбекистанд болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Беларусын ерөнхийлөгч Александр Лукашенкотой хоёр талын уулзалт хийсэн байна. Хоёр улсын төрийн тэргүүн Хятад, Беларус хоёр тал ямар ч байдалд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Энэ нь Хятад улсын дэлхийн хамтын ажиллагааны хөгжлийн хамгийн сүүлийн үеийн том үйл ажиллагаа юм.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 12:00 цагт Никарагуа улсын нийслэл Манагуа хотод "Журамт цэргийн марш" төрийн дуулал эгшиглэн Никарагуа дахь Хятадын Элчин Сайдын Яамны цогцолборын төвд таван одтой улаан тугийг алгуурхан мандуулжээ.

2016 онд Гамби, Сан-Томе ба Принсипи, 2017 онд Панам, 2018 онд Доминика, Буркина Фасо, Сальвадор, 2019 онд Соломоны арлууд, Кирибати, 2021 онд Никарагуа зэрэг ХКН-ын ХVIII их хурлаас хойш 9 улс Хятадтай дипломат харилцаа тогтоосон буюу дахин харилцаагаа сэргээснээр Хятад улстай дипломат харилцаа тогтоосон орны тоо 181 болсон байна.

Швейцар улстай "Хятад, Швейцарын инновацын стратегийн түншлэл”-ийн харилцаа байгуулсан, "Шинэ эрин дэх Хятад, Оросын бүх талын стратегийн түншлэлийн харилцаа”-г эхлүүлсэн, Казахстан улстай "Хятад, Казахстаны хооронд байнгын иж бүрэн стратегийн түншлэл"-ийн харилцааг хөгжүүлсэн, Энэтхэг улстай "Хятад, Энэтхэгийн хөгжлийн илүү ойр дотно түншлэл"-ийг үргэлжлүүлсэн зэрэг нь Хятадын түншлэлийн хэлбэрүүд илүү олон янз, баялаг утга агуулгатай, өндөр түвшний болж байгааг харуулсан юм.

Нээлттэй, хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлж, нийтлэг хөгжлийн өргөн орон зайг бий болгожээ

2022 оны 08 дугаар сарын 31-нд цай, бордооны түүхий эд болон бараа бүтээгдэхүүн ачсан Хятад-Лаосын төмөр замын олон улсын ачаа тээврийн галт тэрэг Хятадын Фүжянь мужийн төв Фүжөү хот дахь Жян-Инь боомтоос Лаосын Вьентьян хот руу мордсон юм. Хятад-Лаосын төмөр замын олон улсын ачаа тээврийн анхны галт тэрэг ингэж аялж эхэлсэн.

2013 оны намар дарга Ши Жиньпин гадаад айлчлалынхаа үеэр "Бүс ба зам"-ыг хамтран байгуулах санаачилгыг дэвшүүлсэн юм. Хамт зөвлөлдөх, хамтран байгуулах, хүртээмжтэй байх зарчмын дагуу Хятад улс "Бүс ба зам"-ын өндөр чанартай хөгжлийг дэмжиж, илүү идэвхтэй нээлтийн стратегийг хэрэгжүүлэхээр уриалжээ. Энэ нь гадаад ертөнцөд илүү өргөн цар хүрээтэй, илүү гүнзгий түвшинд нээлттэй байх загварыг бий болгож, харилцан ашигтай, ялалт байгуулсан, олон янзын тэнцвэрт байдал, аюулгүй байдал, үр ашигтай эдийн засгийн нээлттэй тогтолцоог бий болгоход чухал ач холбогдол үзүүлсэн юм.

Сүүлийн есөн жилд 140 гаруй улс орон, олон улсын 30 гаруй байгууллага "Бүс ба зам"-ын санаачилгатай холбогдох хамтын ажиллагааны 200 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан. 2013-2021 оны хооронд Хятад болон зам дагуух орнуудын хоорондох бараа худалдааны хэмжээ бараг 11 триллион ам.долларт хүрч, хоёр талын хөрөнгө оруулалт 230 тэрбум ам.доллароос давжээ. 2021 оны эцэс гэхэд Хятад улс “Бүс ба зам” дагуух 24 улсад 79 гадаад эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны бүс байгуулж, нийт 43 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, орон нутагт 346 мянган ажлын байр шинээр бий болгожээ. Янз бүрийн бүс нутаг, хөгжлийн өөр өөр үе шат, өөр өөр соёл иргэншилд "Бүс ба зам" санаачилга тасралтгүй гүнзгийрэн бэхжиж, бүх улс орон нийтлэг хөгжил дэвшилд хүрэх боломжийг нээж өгсөн гэж хэлж болно.

Жил бүр зохион байгуулж буй импортын экспо, үйлчилгээ худалдааны экспо, импорт, экспортын экспо, хэрэглээний барааны экспо ба Хятадын 21 чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулснаар Хайнаны чөлөөт худалдааны боомтыг өндөр чанартай, өндөр стандартаар барих хүртэлх, “Бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийг албан ёсоор хүчин төгөлдөр болгохыг идэвхтэй дэмжихээс эхлээд “Транс-Номхон далайн түншлэлийн цогц, дэвшилтэт хэлэлцээр”-т нэгдэн орох тухай албан ёсоор хүсэлт гаргасан ба эдийн засгийн даяаршлыг илүү нээлттэй, хамрах цар хүрээ өргөн, тэнцвэртэй, ялалт байгуулах чиглэлээр дэмжсэн зэрэг нь шинэ эрин үед Хятад улс дэлхийд улам нээлттэй болж, дэлхийн нээлттэй эдийн засгийг бүтээн байгуулахыг дэмжин, Хятад болон дэлхийн нээлттэй, нэгдсэн байдалд хөгжлийн боломжуудыг хуваалцах чиглэлээр зүтгэн ажиллаж байгааг харуулж чадах бодит жишээ болжээ.

Ард түмнээр цөм болгосон дипломат харилцааны үзэл баримтлалыг баримталж, хилийн чанадад байгаа Хятадын иргэд, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалжээ

Тасралтгүй хүчин чармайлт гаргасны эцэст Канадад хууль бусаар 1000 гаруй хоног хоригдож байсан хатагтай Мэн Ваньжөү 2021 оны 09 дүгээр сарын 25-ны орой Хятаддаа эсэн мэнд буцаж ирсэн байна.

"Хэрэв итгэлд өнгө байдаг бол Хятадын улаан өнгө байх ёстой" гэсэн үг нь 1.4 тэрбум Хятадын иргэдийн нийтлэг хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн байна.

ХКН-ын ХУIII их хурлаас хойш Хятадын дипломат ажиллагаа нь ард түмнээр цөм болгосон дипломат харилцааны үзэл баримтлалыг хэрэгжүүлж, ард түмэнд үндэслэж, ард түмнийг эрхэмлэн дээдэлж, ард түмэнд ашигтай байх зарчмын дагуу Хятадын хилийн чанад дахь иргэд, хууль ёсны хүмүүсийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаалсаар ирсэн байна.

Хилийн чанад дахь амьжиргааны төслүүдийг урагшлуулж, Хятадын дипломат харилцаа нь дэлхий даяар байгаа Хятадын иргэд, аж ахуйн нэгжүүдэд аюулгүй байдлыг хангаж, гадаадад буй Хятадын жуулчдад илүү аюулгүй аялах, гадаадад сурч буй Хятадын оюутнуудад илүү сайн суралцах орчин бүрдүүлэхийг эрмэлзэж, Хятадын бизнесменүүд бизнесээ хөгжүүлэх, хилийн чанад дахь Хятадын иргэдээ халамжлах, Хятадын бараа бүтээгдэхүүний илүү өргөн зах зээлийг олж, хилийн чанад дахь Хятадын хөдөлмөрлөгчдөд илүү сайн ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, мөрөөдлийг нь биелүүлэхэд нь туслах илүү таатай орчныг бүрдүүлж өгч чадсан байна.

2012-2017 он хүртэлх таван жилд Хятад улс гадаадын иргэдэд нүүлгэн шилжүүлэх 9 үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, Хятад улсын иргэдийг хилийн чанадад халдлагад өртсөн 100 гаруй хэргийг шийдвэрлэсэн бол Консулын хамгаалалт, тусламж үзүүлсэн 300 мянга орчим хэргийг хүлээн авч шийдвэрлэжээ.

2020 онд “СОУID-19” цар тахал дэлхий даяар дэгдэж байхад Нам, Засгийн газар гадаадад байгаа Хятадын иргэдийн аюулгүй байдалд үргэлж санаа тавьж, Хятадын иргэдийн ажил, амьдралд нь эрүүл, аюулгүй байдлыг хангахын тулд чадах бүхнээ хийж, оюутнууд, хилийн чанад дахь Хятадын иргэн болон бусад бүлгүүд эх орондоо буцаж ирэхэд тулгарч байгаа бодит хүндрэл бэрхшээлийг шийдэж амжилттайгаар улсдаа буцаан авсан байна.

 Мөн хилийн чанад дахь Хятадын иргэдийн вакцинжуулалтыг идэвхтэй хийх зорилгоор холбогдох  вакцинжуулалтын үйл ажиллагааг эхлүүлжээ.

24 цагаар ажилладаг "12308" Консулын хамгаалалтын тусгай утас, бүх дэлхийд түгсэн Хятадын Элчин Сайдын Яам, Консулын газрууд дэлхий даяар хэрэгжүүлсэн эрсдэлийн үнэлгээ, эрт сэрэмжлүүлэх үйлчилгээ зэрэг нь Хятадын иргэд эх орноосоо гарсан тэр цагаас л эх орон нь тэднийг үргэлж хамгаалж байдаг гэх ёсыг хүмүүст ойлгуулсан юм.

Дэлхийн засаглалын шинэчлэлийг дэмжиж, Хятадын хөгжил, дэлхийн энх тайвны төлөө илүү таатай нөхцөл бүрдүүлжээ

2016 оны 09 дүгээр сард G20-ийн удирдагчид Хятадын Жэжян мужийн Ханжүө хотод уулзжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин дээд хэмжээний уулзалтыг даргалж, дэлхийн эдийн засгийн засаглалын талаарх Хятадын үзэл баримтлалыг анх удаа бүх талаас нь тайлбарласан билээ. Тодруулбал тэгш эрхэд суурилсан, нээлттэй, хамтын ажиллагаанд хөтлөгдсөн, бүх хүнд хүртээмжтэй гэх зорилго болно. Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар G20-ийг богино хугацааны бодлогоос дунд болон урт хугацааны бодлогод, хямралыг түр цаг аргацаах хариу арга хэмжээ авах механизмаас урт хугацааны засаглалын механизмд шилжихийг дэмжсэн байна.

Бээжин хотноо болсон АПЕК-ийн удирдагчдын уулзалт, G20 Ханжүөгийн дээд хэмжээний уулзалт, ШХАБ-ын Чиндао дахь дээд хэмжээний уулзалт,БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт, “Бүс ба зам”-ын Олон улсын хамтын ажиллагааны форум, Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалт, Азийн төлөөх Боаогийн форум, Азийн соёл иргэншлийн яриа хэлэлцээний чуулган, ХКН-ын дээд хэмжээний уулзалт болон Дэлхийн улс төрийн намын удирдагчдын чуулга уулзалт, “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ын талуудын 15-р чуулганы эхний шатны хурал зэрэг томоохон дипломат харилцааны арга хэмжээ нь шинэ эрин үед Хятадын дипломат харилцааны шинэ нэрийн хуудас болж, Хятад улс дэлхийн засаглалд идэвхтэй оролцож буйг бүрэн харуулсан байна.

Харилцан зөвлөлдөх, хамтын бүтээн байгуулалт хийх, хамтдаа хуваалцах, нийтлэг, цогц хамтын ажиллагааг хөгжүүлэх, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримталж, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудыг улс төрийн хүрээнд шийдвэрлэхэд дэлхийн уур амьсгалын засаглалд бүтээлчээр оролцон, дэлхий нийтийн эрүүл мэндийн засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, дэлхийн засаглалын үзэл баримтлалыг дэмжихийн зэрэгцээ Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Шинэ хөгжлийн банк байгуулах санаачилга гаргаж, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг санал болгосон зэрэг шинэ санал санаачилга, тодорхой төлөвлөгөө, үйл ажиллагаа зэрэг нь хүн төрөлхтөнд тулгарч буй янз бүрийн асуудлуудыг шийдвэрлэх үйл ажиллагаанд Хятад мэргэн ухаан, хүч чадал оруулж байгаа төдийгүй шинэ эрин үед дипломат харилцаанд чухал байр суурь бүхий Хятадын үүрэг хариуцлагыг харуулж байна.

Ирээдүйг харахад Хятад улс хүн төрөлхтний хөгжлийг өөрийн хөгжлөөсөө илүүд үзэж, ямагт дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхий нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч, нийтийг эд бараагаар хангагч болоход хичээн зүтгэж, бүх орны ард түмэнтэй гар нийлэн ажиллаж, бие биедээ тусалж, хүн төрөлхтний хувь заяаны хатын цогцыг байгуулах зорилгын төлөө зоригтой урагшилсаар байна.

 

2016 оны 02-р сарын 27-нд Узбекистан улсын Англи-Папу төмөр замын Камчик хонгилын амсарт тусгай галт тэрэг зогсож байна.

Гэрэл Зургийг: Шиньхуа агентлагийн сурвалжлагч ША ДАТИ

 

2019 оны 01-р сарын 16-нд авсан Грекийн Пирей боомтын агаарын гэрэл зураг

Гэрэл зургийг: Шиньхуа агентлагийн сурвалжлагч Ү ЛҮ

2021 оны 10-р сарын 14-нд ажилтнууд Камбожийн Пномпенийн олон улсын нисэх онгоцны буудалд Хятадын засгийн газраас тусалсан вакциныг тээвэрлэж байна.

Гэрэл зургийг: Шиньхуа агентлаг(Пинглонг)

Энэ бол 2022 оны 07-р сарын 26-нд Хорватын Комарна хотод Хятадын аж ахуйн нэгжүүдийн барьсан Пельжешак гүүрний нээлтийн ёслол дээр гарсан салютын тоглолт.

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ЛИ ШЮЖҮНЬ

2022 оны 09-р сарын 13-нд авсан Казахстаны Занатасын салхины эрчим хүчний станц.

Шиньхуа агентлагийн мэдээ (Гэрэл зургийг: ДМИТРИЙН ВЙСИЬЕНКО)

2021 оны 10-р сарын 25-ны өдрийн Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк (AIIB) лого юм.

Гэрэл зургийг :Шиньхуа агентлагийн сурвалжлагч ЛИ ХЭ

2021 оны 05-р сарын 07-ны өдөр Хятадын Засгийн газрын эмнэлгийн мэргэжилтний баг Лаосын нийслэл Вьентьян хотын коронавирусын жишээний газартай танилцаж байна.

Гэрэл зургийг :Шиньхуа агентлаг (Гэрэл зургийг Хятадын засгийн газрын эмчилгээний мэргэжилтнүүдийн баг хангав)

Хүмүүс 2022 оны Хятадын олон улсын үйлчилгээ худалдааны үзэсгэлэнгийн танхимд зочилж байна. (2022 оны 09-р сарын 05-нд зураг авав)

Гэрэл зургийг: Шиньхуа агентлагийн сурвалжлагч ХАО ЖАО

2015 оны 03-р сарын 29-нд Хятадын тэнгисийн цэргийн 19-р бүлэг Линь-И Йемен улсын Аден боомтод ирсэн бөгөөд Линь-И хөлөг онгоцны эмэгтэй багийнхан нүүлгэн шилжсэн хүүхдүүдийг усан онгоцонд суухад нь тусалжээ.

Гэрэл зургийг :Шиньхуа агентлаг (ШҮН ЛИБИН зураг авав)

Эмч сувилагч нар 2021 оны 01-р сарын 19-нд Бразилийн Амазонас мужийн Табатинга хотын уугуул иргэдэд Хятадын вакцин тарьж өгч байна.

Гэрэл зургийг: Шиньхуа агентлаг (Люсио Тавола)

130 дахь удаагийн Импорт экспортын үер (2021 оны 10 сарын 15-нд авсан зурсан).

Гэрэл зургийг: Шиньхуа агентлагийн сурвалжлагч ЛЮ ДАВЭЙ

2021 оны 01-р сарын 16-нд Сербийн Белград хотын  Нисэх буудлын ажилтад Хятадын Синофарм компанийн  үйлдвэрлэсэн коронавирусын вакциныг онгоцоос буулгаж байна.

Гэрэл зургийг: Шиньхуа агентлаг (Предраг Милосавревович)

Энэ нь 2022 оны 09-р сарын 16-нд авсан Импортын 5 дахь экспоны 50 хоногийн тооллого бөгөөд Импортын 6 дахь экспоны гарын үсэг зурах үйл ажиллагааны зураг юм.

Гэрэл зургийг: Шиньхуа агентлагийн сурвалжлагч ФАН ЖЭ

Энэ бол 2022 оны 07-р сарын 30-нд Хайкүө хотод авсан Хятадын олон улсын 2-р бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн газрын гадна талбай

Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сурвалжлагч ГҮӨ ЧЭН

Хятадын эмнэлгийн багийн гишүүд 2020 оны 08-р сарын 21-нд Өмнөд Суданы Жуба хотын коронавирусын шинжилгээний төвд орон нутгийн эмнэлгийн ажилтнуудтай санал бодлоо солилцож байна.

Шиньхуа агентлагийн (Гэрэл зургийг: Өмнөд Судан дахь Хятадын элчин сайдын яаман хангав)

2020 оны 03-р сарын 28-нд Пакистаны Исламабадын олон улсын нисэх онгоцны буудалд Хятадын хандивласан эмнэлгийн хэрэгслүүдийг буулгасан байна.

Гэрэл зургийг: Шиньхуа агентлагийн сурвалжлагч ЛЮ ТЯНЬ

Зохиогч: ШЮ КЭ, МА ЖҮӨЯНЬ, ЧЭН ШИНЬ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл