Хятад улсын дарга Ши Жиньпин 03-р сарын 29-нд Бурунди улсын ерөнхийлөгч Эндайшмиертэй утсаар ярьсан байна.
Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятад, Бурунди хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж, хоёр талын улс төрийн итгэлцэл улам бэхжиж, олон салбар дахь хамтын ажиллагаа өндөр үр дүнд хүрсэн бөгөөд олон улсын үйл хэрэгт хоёр орон нягт уялдаатай ажиллаж, Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны үлгэр жишээ болсон юм гэжээ. Коронавирусний халдвар дэгдсэний дараа хоёр улс бие биенээ дэмжин тусалж, найрсаг харилцаа улам бүр гүнзгийрэв гэжээ. Мөн Ши Жиньпин, Хятад улс Бурунди улстай улс төрийн солилцоогоо бэхжүүлж, нам хоорондын солилцоогоо эрчимжүүлж, хууль тогтоох байгууллагууд, орон нутгийн захиргаа,судалгааны төвүүд зэргийн харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, улс орны засаглалын туршлагаа солилцох, мөн хөгжлийн стратегиа бэхжүүлж, илүү өндөр түвшний харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртсэн хамтын хөгжлийг дээшлүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэжээ.
Эндайшмиер, Хятадын Коммунист нам байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаад халуун баяр хүргэж, ХКН-ын ядуурлыг бууруулах, цар тахлын эсрэг тэмцэлд гаргасан агуу амжилтыг өндрөөр үнэлж байна. Бурунди улс Хятад улстай харилцаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч, хоёр орны хөдөө аж ахуй, дэд бүтэц, цар тахлын эсрэг салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлж, Бурунди, Хятад улсын найрсаг хамтын ажиллагааг урагшлуулан зүтгэнэ гэсэн байна.
