Ши Жиньпин Чаквила, Нюси нарт цахилгаан илгээв
2023-03-23 10:20
Ши Жиньпин дарга Малави, Мозамбикт болсон халуун бүсийн хар салхины гамшигтай холбогдуулан Малави улсын ерөнхийлөгч Чаквила, Мозамбикийн ерөнхийлөгч Нюси нарт цахилгаан илгээв.
Ши Жиньпин дарга 03-р сарын 20-ны өдөр Малави, Мозамбикт болсон халуун бүсийн хар салхины гамшигтай холбогдуулан Малави улсын ерөнхийлөгч Чаквила, Мозамбикийн ерөнхийлөгч Нюси нарт цахилгаан илгээв.
Дарга Ши Жиньпин: - Хүчтэй "Фредди" хар салхи Малави, Мозамбикийг дайран өнгөрсний улмаас маш их эд хөрөнгийн хохирол учруулсныг сонсоод цочирдож байна. Миний бие Хятадын засгийн газар болон Хятадын ард түмний нэрийн өмнөөс амиа алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Мөн хохирогчдын ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхэн гамшгийг даван туулж, улс орноо сэргээн босгож чадна гэдэгт итгэлтэй байна.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх
