solongonews
Хотын хөгжил иргэдийн амьдралыг сайжруулав
2021-07-23 11:18
Хотын хөгжил иргэдийн амьдралыг сайжруулав

Жижиг байшинд зуухны галанд дулаацаж хоол хийж байсан амьдрал ба хогоо салхинд үлээлгэж, бохир усаа ууршуулж байсан амьдралаас холдлоо. Манай улсын хотын оршин суугчдын нэг хүнд ногдох орон сууцны талбай 1956 онд 5.7 метр квадрат байсан бол 2019 онд 39.8 метр квадрат болж нэмэгдсэн. Өнөөдрийн Хятад улс сайн сайхан амьдрах орчинтой болжээ. 2019 онд хотын хог хаягдлыг хоргүй боловсруулах түвшин 99.2 хувьд хүрч, хотын бохир ус цэвэршүүлэх түвшин 96.8 хувьд хүрсэн байна.

БНХАУ-ын Коммунист намын удирдлагаар манай улс дэлхийн түүхэн дэх хамгийн том, хамгийн хурдан хотжилтын үйл явцыг туулжээ. Манай улсын байнгын оршин суугчдын хотжилтын төвшин 1949 оны сүүл үед 10.64 хувь байсан бол 2020 онд 63.89 хувь болж өсөв. Улсын хэмжээнд хот, байгууллагууд 1949 оны сүүл үед хотуудын тоо 132 байсан нь 2000 орчимд хүрч, 2019 онд 684 буюу 21 мянга гаруй болж нэмэгдсэн байна.

Ши Жиньпин дарга инноваци, уялдаа холбоо, экологийн цэвэр, нээлттэй, харилцан хуваалцах зэрэг хөгжлийн үзэл баримтлалыг баримталж, хотжилтыг гол цөм болгон, бүртгэгдсэн хүн амын хотжилтын төвшинг нэмэгдүүлэх ба хот, хөдөө орон нутагт төрийн анхан шатны үйлчилгээг тэгш болгоход анхаарлаа хандуулж бас байгаль орчны амьдрах чадвар, түүхэн өв уламжлал, хүмүүсийн ашиг, аз жаргалын мэдрэмжийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж чухалчлав.

Манай улс Хятадын онцлог шинж бүхий шинэ хэлбэрийн хотжилтын замыг баримталж, хүнээр суурилсан шинэ хэлбэрийн хотжилтыг сурталчлан, хотжуулалтын түвшин ба чанар нь тогтмол сайжирч, ард түмэнд ашиг олох мэдрэмжийг авчирсан байна.

Өрхийн бүртгэлийн тогтолцооны шинэчлэл бүрэн хэрэгжиж, хөдөө аж ахуйн шилжүүлгийн хүн ам гайхалтай үр дүнд хүрсэн

- Би эхнэртэйгээ байр түрээсэлж, үргэлж тэнүүчилж амьдарч байсан гэж Ван Яаньжюй 10 гаруй жилийн өмнөөс Ганьсү мужийн хөдөө амьдарч байсан үеэсээ Ниншягийн Яргай хотод нүүж ирсэн амьдралынхаа тухай эргэцүүлэн ярьж байв. 2014 онд Ниншя хотоос хот орж суурьшсан бүх тариаланчид, ажилчдад хотын айл өрхүүдтэй адил орон сууцны аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн санал дэвшүүлж, улмаар хөдөө орон нутгийн хүүхдүүдэд ойролцоох сургуулийн зарчмын дагуу суралцах бодлогыг нэвтрүүлж өгөв.

Туслалцаа үзүүлэх арга хэмжээнүүд ар араасаа хэрэгжиж эхэлснээр Ван Яаньжюй Яргай хотод байшин худалдаж авахаар шийджээ. Тэрээр:

 - Одоо манай хүүхдүүд гэрийнхээ үүдэнд сургуульдаа явдаг болсон мөртөө эхнэр бид хоёр ч эрүүл мэнд ба тэтгэврийн даатгалтай болж үндсэн амьдралын баталгаатай болсон байна гэж ярьж байлаа.

Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш олон хотууд суурьшлын хязгаарлалтыг нээж, төрийн үндсэн үйлчилгээний баталгааг бэхжүүлэн, зуун сая гаруй иргэдийн ажил олох асуудлыг шийдэж өгсөн байна.

Хязгаарлалт бага байж, өрхийн бүртгэлийн шинэчлэл нь хот ороход санаа зоволтгүй болгов. Сүүлийн жилүүдэд өрхийн бүртгэлийн тогтолцооны шинэчлэл улам гүнзгийрсээр байгаа юм. Гуанши мужид оршин суугчаар бүртгүүлэхэд ажилласан он, даатгал болон бусад нөхцөлөөр хязгаарлагдахгүй байгаа бол Хайнань мужид байр худалдаж авахгүйгээр хамтын оршин суух зөвшөөрөл авах боломжтой болсон юм. Олон газрууд оршин суухын дагуу тогтоолдоо өөрчлөлт хийж, хүмүүсийг чөлөөтэй болгон, суурьшихад хялбар нөхцөлөөр хангасан байна. "Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл, барилгын корпусаас өрхийн бүртгэлийн системийн шинэчлэлийг хэрэгжүүлэх тухайд санал бодлоо илэрхийлж, хот орж хөдөө аж ахуй эрхлэх хүсэлтэй, чадвартай, мэргэшсэн иргэдэд оршин суух зөвшөөрөл олгов.

Бүрэн дэмжлэг үзүүлэх байгууламжтайн дээр олон баталгаатай учраас төрийн суурь үйлчилгээг тэгшитгэх нь хот орж оршин суух хүмүүст тааламжтай байлаа. Энэ оны 04-р сард Гуандун мужийн Фөшань хотын Шүньдэ дүүргээс шинэ иргэдэд сурталчлах кампанит ажил зохион байгуулж, орон нутгийн 16 чиг үүргийн хэлтсүүд төрийн үйлчилгээний янз бүрийн бодлогыг дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв.

- Өмнө нь орон сууцны түрээсийн татвар байдаг гэж мэдээгүй байсан. Өнөөдөр тодорхой ойлгосон тул харьж материалаа бэлдье гэж шинэ ирсэн хотын иргэн хэлж байв.

    Улс орныг бүхэлд нь авч үзвэл дээд түвшний дизайн нь хүмүүсийн амьжиргааны хүлээлттэй нягт уялдаатай. Төрийн анхан шатны үйлчилгээний хангамж тэгш, өндөр чанартай байгаа юм. Урт хугацааны чармайлтаар манай улсын ихэнх газар нутаг мужийн зэрэглэлийн заавал сургах боловсролыг хөгжүүлэх тал дээр үндсэндээ тэнцвэртэй байдалд хүрсэн байдаг. Нийтийн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний байгууллагууд ерөнхийдөө дүүргийн түвшингээс дээгүүр төлөвлөлт хийж, дэлхийн хамгийн том нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгов. Өрхийн бүртгэл, газар нутаг, санхүү, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, эмнэлгийн даатгал, орон сууцыг нэвтрүүлж, маш олон хүмүүст хот суурин газруудад үүрд оршин суух боломж олгожээ.

Дэд бүтэц өдрөөс өдөрт сайжирч, хотууд шинэ өнгө төрхтэй болжээ

- Энэ жил Фүинь хурдны замын цамхагийн уулзвар нээгдсэний дараа хотоос Яньпин дүүрэг хүрэх замыг бараг хагас цагаар богиносгож, Фүжөү хүртэл бараг нэг цаг богиносгон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шинэ соргогоор хүргэх боломжтой болсон юм гэж Наньпин хотын Яньпин дүүргийн Тачянь суурингийн хүнсний ногооны дэлгүүрийн эрхлэгч Жан Фэнкан хэлж байлаа.

1949 оны сүүл үеэр улсын хэмжээнд нийтийн тээврийн хэрэгсэлтэй 27 хот, ердөө 2299 нийтийн автобустай байв. Шороон зам, эвдэрсэн замаас эхлээд өргөн цар хүрээтэй хурдны зам, хурдны төмөр зам хүртэл унадаг дугуйнаас метро, ​​автобус, онлайн автомашин хүртэл хот суурин газрын байдал жигдэрч, хүмүүсийн аяллын хүрээ улам өргөжиж, хотын хороондох солилцоо, харилцаа холбоо улам нягт болов.

Хурдны галт тэргээр жишээ болгон хэлэхэд, одоогийн байдлаар Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөх мөрний гурван булангийн хотуудын хороонд 2 цагийн дотор хүрч, Бээжин, Шанхай болон бусад томоохон хотуудын хооронд 4 цагт 1000 км аялах боломжтой болж, 2000 км зам аялахад 8 цаг л зарцуулдаг болов. Чендү хотод ажиллаж, Мэйшаньд амьдардаг ажилчин Юй Юпин:

- Хурдны галт тэргээр 20 гаруй минут яваад Чэндү хотод очиж шууд метро руу шилжих нь маш тохиромжтой гэж хэлж байв.

Үүний зэрэгцээ хот, суурин газрын захиргааны байгууламжийн барилгууд аажмаар баригдаж дуусав. 1949 оны эцсээр бүх улсад ердөө 72 хотод усны үйлдвэртэй, 9 хотод л хийн хангамжийн байгууламжтай байсан бол 2019 онд улсын хэмжээнд хотын усан хангамжийн нэвтрэлтийн түвшин 98.8 хувь, хийн нэвтрэлтийн түвшин 97.3 хувь, бохир ус цэвэршүүлэх төвшин 96.8 хувь, ахуйн хогийг хоргүй цэвэрлэх төвшин 99.2 хувьд хүрсэн байна.

Мэдээллийн сүлжээ эрчимтэй хөгжиж байна. Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш гар утасны интернэт технологийг тасралтгүй хөгжүүлж, ухаалаг гар утсыг хурдтай дэлгэрүүлж эхэлсэн нь хот суурин газруудын эдийн засгийн хөгжлийн загвар, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдөв. 2020 оны 12-р сарын байдлаар манай улсын хот суурин газрын интернэтийн нэвтрэлтийн түвшин 79.8 хувьд хүрсэн. 5G суурь станцууд эхний ээлжинд мужийн түвшингээс дээгүүрх хотууд хамрагдав.

Өнгөрсөн оны сүүлчээр Жянши мужийн Гаоань хотын Чэнбэй хотын хөдөө аж ахуйн ухаалаг зах ашиглалтад орсноор хотын иргэн Хэ Юйшию:

- Хүнсний ногооны үнийг дэлгэц дээрх нэг цэгээс олж харж, төлбөрийн баримт дээр байгаа QR кодыг сканнердахаас гадна, хүнсний ногооны эх үүсвэрийг мэдэж болох тул идэхэд нэн илүү баталгаатай болсон гэж ярьж байв. Уламжлалт зах зээлтэй харьцуулахад энэхүү ухаалаг зах хөдөө аж ахуйн болон бүтээгдэхүүний байдлыг хянах систем, худалдаачдын борлуулалтын том мэдээллийн дүн шинжилгээний систем зэрэг "ухаалаг" элементүүдийг агуулдаг. Энэ нь иргэдэд хүнс, ногоогоо худалдаж авахад баталгаатай, таатай орчныг бүрдүүлж өгсөн юм.

Хотын цар хүрээ өргөжиж, тоо нь олон болохын зэрэгцээ хотын бөөгнөрөл ч өргөн хүрээнд хөгжиж байгаа юм. “Арван гуравдугаар таван жилийн төлөвлөгөө”-ний хугацаанд хотын бөөгнөрлийн хүний нягтралаас болж эдийн засаг хурдтай хөгжиж, манай улсын 75 хувийн хүн ам 19 хотод төвлөрсөн байна.

Хүмүүсийн амьдрах орчныг сайжруулж, хотоо тогтвортой хөгжүүлэх чадварыг үргэлжлэн дээшлүүлнэ

Хятадын Коммунист Намын 18-р их хурлаас хойш манай улс хүнээр гол болгосон шинэ хэлбэрийн хотжилтыг сайжруулж, оршин суугчдын тохитой орчин, эрүүл амьдрал, соёл, спорт зэрэг талын хэрэгцээг тасралтгүй хангаж өгсөн юм.

Энэ бол амьдрахад тааламжтай хотжилт.

- Олон нийтийн дүүрэгт засвар оруулж, байр нь лифттэй болсноор ач хүүгээ шатаар тэвэрч үүрэх шаардлагагүй болж, амьдрахад тухтай болсон гэж Гуанши мужийн Гүйган хотын Лүө овогтой настан хэлж байв. 2020 онд улсын хэмжээнд 40300 хуучин болон хот суурин газрыг сэргээн засварлаж, 7.36 сая орчим өрхөд ашиг тус болов.

Энэ бол экологийн цэвэр хотжилт.

- Хар, өмхий үнэртэй усан сан алга болж, тунгалаг горхи урсан, ойжуулсан орчинд таатай алхах нь маш жаргалтай юм гэж Аньхуй мужийн Фүхү хотын Ижян дүүргийн иргэн Хэбинь сэтгэл тэнүүн ярьж байлаа. 2020 оны эцэс гэхэд мужийн түвшингээс дээш хотуудад хар, үнэртэй усан сангуудыг устгах ажлын харьцал 98.2 хувьд хүрч, улс даяар цэвэр сайхан хотыг бүтээн байгуулах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх 40,000 гаруй төсөл гаргаж, жилийн борооны усны нөөцийн ашиглалт 350 сая тоннд хүрсэн байна.

Энэ бол хүмүүнлэг чанарын хотжилт. 2020 оны эцэс гэхэд манай улс 135 улсын түүх, соёлыг хадгалсан хотыг зарлаж, 912 түүх, соёлын онцлогт гудамж ба 38500 түүхэн барилга байгууламжийг тогтоож, хот суурин газрын түүх, соёлын олон тооны өвийг хамгаалан, хотын түүхэн нөхцөл байдлыг үргэлжлүүлэхийг шаардав.

Хот, хөдөөгийн интеграцийг хөгжүүлэх гол холбоос болохын хувьд хотууд нь иргэдийн ажил эрхлэлт, суурьшлын хэрэгцээг хангах томоохон боломжуудыг олгосон юм. Сүүлийн жилүүдэд хот сууринд гарсан дутагдлыг нөхөх ажлыг түргэсгэж, нийтийн үйлчилгээ, байгаль орчны ариун цэвэр, хотын нийтийн аж ахуй, үйлдвэрийг дэмжих байгууламжуудыг шинэчлэн өргөжүүлж, хотжилтын орон зайн хэв шинжийг шинжлэх ухаанчаар уялдуулан зохицуулахыг зорьж байна.

Улсын хөгжил, шинэтгэлийн хорооны хариуцлагатай албаны хүн:

- "Арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө" болон ирээдүйд хотжилтын шинэ стратегийг боловсронгуй болгож, хотжилтын хөгжлийн чанарыг мэдэгдэхүйц сайжруулж, иргэдийг аюулгүй, эрүүл, өндөр чанартай хотын амьдралаар хангаж өгөх болно.

Зохиогч: ДИН ИТИН, ЧЮ ЧАОИ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл