Энэ сарын 01-ний өдөр хэвлэгдсэн "Чю Ши" сэтгүүлийн IX дугаарт ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Соёл иргэншлийн солилцоо бол хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшил, дэлхийн энх тайван хөгжлийг ахиулах чухал хөдөлгүүр юм" хэмээх өгүүллийг нийтэлсэн байна.
Өгүүлэлд соёл иргэншлийн солилцооны талаарх үзэл ойлголтыг бүх талаар гүнзгий задалж, өөр өөр соёл иргэншил хоорондоо харилцан хүндэтгэх, эв зохистойгоор хамт оршиж, соёл иргэншлийн солилцоог олон орны ард түмэн найрамдлаа бэхжүүлэх гүүр, хүн төрөлхтний нийгмийн дэвшлийг ахиулах хөдөлгүүр, дэлхийн энх тайвныг хамгаалах гүүр болгох ёстой хэмээх санааг онцолсон байна.
