"Хятадад хөрөнгө оруулалт хийх жил"-ийн хөрөнгө оруулалтыг дэмжих арга хэмжээний нээлтийн ёслол 03-р сарын 28-ны өдөр Гуанжөү хотноо болж, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн уг арга хэмжээнд оролцож, үг хэлжээ.
Хятадын Коммунист Намын ХХ их хурал орчин үеийн социалист улсыг цогцоор нь байгуулах томоохон төлөвлөгөөг гаргасан гэж Хэ Лифэн онцлов.
Ши Жиньпин дарга "Өндөр чанартай бүтээн байгуулалт бол орчин үеийн социалист улсыг цогцоор нь байгуулах үндсэн зорилт юм. Хятад улс өндөр чанартай хөгжлийг ахиулж, шинийг санаачилсан хөгжлийн стратегийн хэрэгжилтийг түргэтгэж, хот хөдөөгийн хамтын хөгжлийг ахиулан, хэрэглээг тэлэх, чанарыг сайжруулах, аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлтийг ахиулах нь Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд илүү өргөн хөгжлийн орон зайг олгоно" гэж онцолжээ.
Хэ Лифэн хэлэхдээ "Хятад улс өөрчлөлт шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн тулд гол салбар, гол холбоосыг анхаарч, зах зээлийн эрч хүчийг нэмэгдүүлж, дээд түвшний нээлттэй байдлыг тууштай дэмжинэ. Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих төрөл бүрийн бодлого хэрэгжүүлж, үйлчилгээ, баталгааны тогтолцоог улам боловсронгуй болгон, бизнесийн таатай орчин бүрдүүлсээр байх болно".
Хятадын гадаад хөрөнгийг ашиглах бодлого өөрчлөгдөхгүй мөртөө гадаадын хөрөнгө оруулалтыг татах, ашиглах талаар улам их хүчин чармайлт гаргах болно гэж Хэ Лифэн бас онцолжээ.
Тэрээр мөн "Хятадын эдийн засаг хүчтэй уян хатан, хангалттай чадавхитай, урт хугацааны эерэг суурь үзүүлэлтүүд өөрчлөгдөөгүй, өнөөгийн эдийн засаг тогтворжиж, сэргэсэн нь илт байж, бүх талын урам зоригийг байнга сэргээж, төрөл бүрийн дэмжих бодлогыг эмх цэгцтэй, үр дүнтэйгээр хэрэгжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад хөрөнгө оруулалтаа тэлэх цаг нь болжээ гэв. Тэрээр бас, хүн бүр таатай боломжийг ашиглаж, Хятадад урт хугацааны төлөвлөлт хийхийг урьж байх мөртөө гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадад илүү гэрэл гэгээтэй хөгжлийн хэтийн төлөвийг бий болгоно" гэж үзэж байна.
ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гуандүн мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Күньмин нээлтийн ёслолд оролцож, үг хэлжээ.
