Хятад улсын дарга Ши Жиньпин 11-р сарын 09-нд Ливаны ерөнхийлөгч Мишель Аун нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэжээ.
Ши Жиньпин дарга баярын цахилгаандаа: Хятад, Ливан дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байна. Хятад, Ливан хоёр орон бүх салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол ба анхаарал хандуулж буй томоохон асуудлын талаар харилцан ойлголцон харилцан дэмжиж, том жижиг улс орнууд эрх тэгш харьцаж, харилцан ашигтай, хамтдаа ашиг хүртэх үлгэр жишээг үзүүлж байна. Би Хятад, Ливаны харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилж, Ерөнхийлөгч Аунтай хамтаар хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятад Ливаны найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ шатанд гаргах болно. Хятад улс Ливанд КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэх, эдийн засгаа хөгжүүлэн ард түмний амьжиргааг дээшлүүлэхэд үргэлжлэн тусламж дэмжлэг үзүүлэх болно гэж тэмдэглэсэн байна.
Аун баярын цахилгаандаа: Ливан, Хятад хоёр орон 50 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орон улс төр, эдийн засаг, соёлын салбарт бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлсээр ирсэн. Ливаны бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал ба шударга үйлсийг дэмжиж, КОВИД-19-ийн цар тахлын эсрэг тэмцлийг дэмжсэнд баярлан талархаж байна. Ливаны тал Хятад улстай тогтоосон харилцаагаа эрхэмлэн дээдэлж, Хятадын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, Ливан Хятадын хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэн хоёр орны ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна гэж тэмдэглэжээ.
