“Хятадын брэндийн өдөр - 2021” арга хэмжээ 05-р сарын 10-ны өдөр Шанхай хотод нээлтээ хийж, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян арга хэмжээнд чухал заавар өглөө.
Уг зааварт "Брэндийн бүтээн байгуулалтыг сайжруулах, Хятадын брэндүүдийн нэр нөлөө, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь нийлүүлэлтийг оновчтой болгох, эрэлт хэрэгцээг өргөжүүлэх, өндөр чанартай хөгжлийг дэмжих чухал арга бодлого юм. Бүх бүс нутаг, холбогдох байгууллага нэгжүүд Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлог бүхий социализмын үзэл баримтлалаар удирдлага болгон, Намын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн шийдвэрийг сайтар хэрэгжүүлж, брэндийн талаарх мэдлэгийг нийгэм даяар сурталчлах хэрэгтэй. Нээлттэй байдлаа өргөжүүлэн, олон улсын шударга өрсөлдөөнд идэвхтэй оролцож, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар болон өрсөлдөх чадвараа дээшлүүлэн, Хятадын илүү олон брэндийг дотоод, гадаадын зах зээл дэх найдвартай сонголт болгохоор хичээн зүтгэх хэрэгтэй" гэжээ.
