solongonews
Ши Жиньпин Малави улсын ерөнхийлөгчтэй утсаар ярив
2021-08-28 19:08
Ши Жиньпин Малави улсын ерөнхийлөгчтэй утсаар ярив.

Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 27-нд Малави улсын ерөнхийлөгч Чаквилатай утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Малави дипломат харилцаа тогтоосноос нааш хоёр орны харилцаа хурдтай мөртөө эрүүлээр хөгжиж, улс төрийн итгэлцэл үргэлжлэн эрчимжиж, ард түмний найрамдал тасралтгүй гүнзгийрч, олон улсын үйл хэргийн явцад харилцан ойлгон харилцан дэмжсээр ирэв. Хоёр тал хамтдаа шинэ коронавирусний уушгины халдвартай тэмцэж, бодит хамтын ажиллагаа тогтвортой ахив. Малави улстай халдвартай тэмцэх хамтын ажиллагаагаа үргэлжлэн эрчимжүүлэхэд Хятадын тал бэлэн байна, Малави улс халдварыг ялан давахад Хятадын хандивласан вакцин идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна" гэжээ.

Чаквила хэлэхдээ "ХКН байгуулагдсаны 100 жилийн ойд дахинтаа баяр хүргэж байна, ядуурлын асуудлаар Хятадын олсон түүхэн амжилтад баяр хүргэж байна. Малави, Хятадын харилцааг маш чухалчилж, хоёр орны олон салбарын сайн хамтын ажиллагааг нандигнаж, Малави, Хятадын харилцаа нэн батжин хүчирхэгжихийг хүсэж байна. Малави улс шинэ коронавирусний уушгины халдвартай тэмцэхэд хангасан Хятадын эрхэм нандин туслалцаад талархаж байна" гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл