Ши Жиньпин: Гүйлиний уул усыг хайрлан хамгаалах хэрэгтэй
2021-04-27 11:12
ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 26-ны үдээс хойш Гүйлинь хотын Шян Би Шань /Зааны хамар уул/ цэцэрлэгт хүрээлэнд хүрч, тэнд байсан жуулчидтай дотноор уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ:
-Гүйлиний уул ус өнгө төрхөөрөө тэнгэрийн дор алдартай. Ногоон уул, номин ус бол эх байгалиас Хятадын үндэстэнд хайрласан эрдэнэсийн сан учраас хайрлан хамгаалах ёстой. Ард иргэдээр төв болгож, үйлчилгээний чанарыг сайжруулан, хэв намбыг дээшлүүлж, дэлхийн зиндааны аялал жуулчлалын хот, амьдрахад ая тухтай хотыг бүтээн байгуулахаар хүчин зүтгэх хэрэгтэй гэжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Синьхуа сайт
Дэлгэрэнгүй үзэх
