Ийм нөхцөл байдалд АСЕАН-ы хурал баялаг үр бүтээлтэй болсон юм, тэр нь хоёр талын эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ хөдөлгөгч хүчин сэлбэх нь дамжиггүй юм, бас Хятад хийгээд АСЕАН хоорондын хамтын ажиллагааны маш том нөөц хүчнийг харуулсан байна.
2020 он гарснаас хойш, үйлчилгээ худалдааны үзэсгэлэн, олон улсын импортын экспо, АСЕАН-ы яармаг гэх мэтээр Хятад улс бүтэн жилийн турш дотоод гадаадын бизнесмэнүүдийн харилцаа хамтын ажиллагаанд бодит нөхцөл боломж хангахаар хэзээд хичээн чармайж, нээлттэй байдлаа гуйвашгүй өргөжүүлэх гэсэн шийдвэр зоригоо харуулсан байна.
Яриангүй нээлттэй байдлаа хэлбэрэлтгүй өргөжүүлж байгаа Хятад улс өөрийн сэргэлтээр дамжин дэлхий дахины хамтын сэргэлтийг идэвхжүүлэхээр хичээн зүтгэсээр байгаа юм. АСЕАН-ыг багтаасан дэлхийн олон орон цөм түүнээс ашиг хүртэх болно.
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал, энэ удаагийн АСЕАН-ы хурал нь халдварын онцгой нөхцөл байдалд болсон юм. Түүний товлосон цагтаа зохион байгуулагдсан явдал нь Хятадын тал халдвараас үр ашигтай хамгаалан хяналтдаа авч чадасныг тодорхойлж, Хятадын тал нэн өндөр түвшинд гадагшаа нээлттэй байхыг баримталж, Хятад-АСЕАН-ы эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг үргэлжлэн ахиулах гэсэн шийдвэр зоригийг харуулсан байна.
Хятад-АСЕАН-ы 17-р яармаг болон Хятад АСЕАН-ы худалдаа, хөрөнгө оруулалтын дээд хурлын нээлтийн ёслол дээр Хятад улсын дарга Ши Жиньпин онцлохдоо: шинэ байдалд, Хятадын тал АСЕАН-ыг эргэн тойрны гадаад харилцааны тэргүүлэх чиглэл болон “бүс ба зам”-ыг хамтдаа чанартай байгуулах чухал бүсээр үзэж, АСЕАН-ы хамтын цогц байгуулахыг дэмжиж, зүүн Азийн хамтын ажиллагаанд АСЕАН гол байр эзлэхийг дэмжиж, нээлттэй багтаамжтай бүс нутгийн бүтэц байгуулахад АСЕАН нэн их үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ гэжээ, тэрээр бас Хятад-АСЕАН-ы хувь заяаны нэн нягт хамтын цогц байгуулах талаар дөрвөн талт санаачлага дурдаж, Хятад хийгээд АСЕАН-ы ирээдүйн хамтын ажиллагааны чиглэлийг зааж, хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх итгэл зоригийг улам дээшлүүлсэн байна.
Эдийн засаг худалдааг ахиулах 150 гаруй удаагийн үйл ажиллагаа, гадаад дотоодын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны 86 төсөлд гарын үсэг зурсан, тохиролцсон ерөнхий хэмжээний өсөлтөөрөө түүхэн шинэ амжилт тогтоосон. 11-р сарын 30-нд өндөрлөсөн Хятад-АСЕАН-ы 17-р яармаг гялалзам амжилтууд бий болгосон байна. Энэ нь Хятад-АСЕАН-ы найрсаг харилцаа болон эдийн засаг худалдаа зэрэг салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлсэн төдийгүй бас Хятад-АСЕАН-ы хувь заяаны нэн нягт хамтын цогц байгуулах бодит ажиллагаа болсон байна.
