solongonews
Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Хятадын хүчийг нэмэрлэнэ
2021-08-31 10:40
Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд
Хятадын хүчийг нэмэрлэнэ

    Саяхан БНХАУ-ын дарга Ши Жиньпин Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааны туслах сан, Өмнө- Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжлийн дээд сургууль байгуулагдсаны таван жилийн ойд зориулан баярын захидал илгээж, Хятад улсаас Хөгжиж буй орнуудтай хамтран Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааны нөөц бололцоог гаргаж, хөгжлийн боломжоо хуваалцана гэж чухалчилсан юм.

Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааны туслах сан, Өмнө- Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжлийн дээд сургууль нь Хятадын гадаад тусламжийн шинэ практик ба тод жишээ болж байгаа юм. 70 гаруй жилийн турш Хятадын гадаад тусламж нь агуулга, хэлбэрээрээ баялаг байж Хятад болон бусад хөгжиж буй орнуудын хамтын хөгжлийг ахиулсан юм. Хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамт олны үзэл баримтлалын удирдлагаар Хятадын гадаад тусламж ба шинэ эрин үеийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа нь шинэ үйл хэргийг харуулж, дэлхийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрт Хятадын төслийг санал болгож, Хятадын оюун ухаан болон хүчин чадлыг нэмэрлэсэн юм.

                        Хамтран ажиллах хариултын хуудсыг гардуулав

    Хөгжиж буй 160 гаруй оронд чиглүүлэн, олон мянган иж бүрэн төсөл ба материаллаг туслалцаа үзүүлэх төсөл, хэдэн арван мянган техникийн хамтын ажиллагаа ба хүний ​​нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааны төсөл, 400,000 гаруй боловсон хүчний сургалтыг хэрэгжүүлж, 160 гаруй улс орон, олон улсын байгууллагуудыг эмнэлгийн материалаар ханган тусламж үзүүлж, 100 гаруй улс орон ба олон улсын байгууллагуудад вакцин хангасан байна. Хятад улс гадаадын тусламж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр гайхалтай сайхан хариулт өглөө.

Хятадын гадаад тусламж нь цаг үеийн шаардлагад нийцэж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд өөрчлөлт оруулж, шинэ байдлыг харуулан, шинэ хөгжлийг ухаарч, шинэ эринд шилжиж байна. Энэ оны 01-р сарын 10-ны өдөр Төрийн Зөвлөлийн Мэдээллийн албанаас нийтэлсэн "Шинэ эрин дэх Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа" цагаан номд: ХКН-ын XVIII их хурлаас хойш, Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг практикт тасралтгүй хөгжүүлж ирсэн нь шинэ үеийн онцлог шинж чанаруудаар өвлөгдсөн Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үзэл бодлыг бүрдүүлж байх, Хүн төрөлхтний хамтын ирээдүйтэй хамт олны бүтээн байгуулалтыг ахиулах нь Хятад улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх эрхэм зорилго, шударга ёс, ашиг тусын тухай зөв үзэл баримтлалыг баримтлах нь Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үнэт зүйлсийн чиг хандлага, Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагаа бол Хятад улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндсэн байр суурь, "Нэг бүс нэг зам"-ын хамтын бүтээн байгуулалт нь Хятад улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд чухал тавцан болж, Хөгжиж буй бусад орнуудад НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах нь Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны чухал чиглэл юм гэж зааварчилсан байна.

Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний агентлагийн орлогч дарга Жан Маоюй гадаадын тусламжийн явцыг дүгнэж:

- Сүүлийн жилүүдэд Хятадын үндэсний хүч чадал, олон улсын нөлөө тасралтгүй нэмэгдэхийн хэрээр Хятадын олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа тасралтгүй нэмэгдэж, Ази, Африкийн хамгийн буурай хөгжилтэй орнууд болон "Бүс ба зам" дагуух хөгжиж буй орнууд руу чиглэсэн хандлага нэмэгдэж байна. “КОВИД-19”-ийн цар тахлын тархалт гарсны дараа бид Шинэ Хятадын түүхэн дэх дэлхийн хамгийн том хүмүүнлэгийн тусламжийг эхлүүлэв. Улсын дотоод, гадаадын нөхцөл байдалд гарсан өөрчлөлтөд дасан зохицохын тулд Хятад улс удирдлагын тогтолцоогоо эрс шинэчилж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг идэвхтэй нээн илрүүлэх зорилгоор Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны үндэсний агентлагийг байгуулсан нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны ерөнхий үр дүнг ихээхэн сайжруулсан юм.

“КОВИД-19”-ийн цар тахал дэлхий даяар тархсаны дараа Хятад улс эдийн засгийн сэргэлтэд итгэх итгэлийг бий болгохын тулд олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэв гэж илэрхийллээ.

"Вирус хэрцгий байсан ч хүмүүс энэрэнгүй, Хятад улс дэлхийн хямралд чухал үүрэг гүйцэтгэж байна." Зүүн өмнөд их сургуулийн Соёлын хэвлэл мэдээллийн хүрээлэн, Олон улсын стратеги судалгааны хүрээлэнгийн захирал Жөү Шишэн манай сонинд өгсөн ярилцлагадаа:

- Хятадын хариуцлага гурван хэлбэрээр илэрч байна. Нэгдүгээрт, дэлхийн цар тахал хэцүү дэгдэж байгаа нөхцөл байдалд Хятад улс янз бүрийн бэрхшээлийг даван туулж, тусламжийн янз бүрийн төслүүдийг тасралтгүй ахиулсаар ирсэн юм. Хоёрдугаарт, Хятад улс гадаадын эмнэлгийн материаллаг тусламжаа нэмэгдүүлж, амны хаалт, хамгаалалтын хувцас, агааржуулагч зэрэг эмнэлгийн материалд туслахаас гадна эмнэлгийн мэргэжилтнүүдийг илгээж, онлайнаар тахлын эсрэг туршлагаа хуваалцсан байна. Гуравдугаарт, гадаадын вакцины хомсдолын яаралтай хэрэгцээг шийдвэрлэж, хөгжиж буй орнуудад хамгийн их вакцин олгосон улс болсон юм.

                Агуу их гүрний хариуцлагыг харуулав

        "Итгэлтэй, журамтай, шударга ёсыг сахих, ёс суртахууныг тогтоох нь Хятадын олон улсын хөгжил хамтын ажиллагааны соёлын үндэс, оюун санааны эх сурвалж юм."

Жан Маоюй:

- Хятад улсын олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх анхны зорилго ба үүрэг нь Хятад улс дэлхийд оруулсан хувь нэмрээ бүрэн дүүрэн байхыг харуулж байна. Энэ бол Хятад үндэстний бүх нийтийн эв найрамдлын үзэл санаа, Хятадын ард түмний шударга хандлага төдийгүй Хятадын интернационализм, Хятадын агуу гүрний үүрэг хариуцлага мөн гэж илэрхийлэв.

Хятад улс дэлхийн хамгийн том хөгжиж буй орон юм. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш Хятад улс интернационализм, хүмүүнлэгийн үзэл санааг дээдэлж, хөгжиж буй орнуудын хүмүүсийн амьжиргааг дээшлүүлэх, хөгжлийг эрэлхийлэх хүчин чармайлтыг үргэлж анхаарч, дэмжиж ирэв.

"70 гаруй жилийн турш Хятадын гадаад тусламжийг ойролцоогоор гурван үе шатанд хуваажээ."

Жөү Шишэн басхүү:

- Бүгд Найрамдах Хятад Ард ​​Улс байгуулагдсанаас хойш шинэчлэл, нээлт хийсэн нь эхний үе шат болно. Хятад улс байгуулагдсанаас эхлээд гадаад тусламжийг өрнүүлж, анх Вьетнам, Хойд Солонгос зэрэг хөрш зэргэлдээ социалист орнуудад тусалж, аажмаар Ази, Африк, Латин Америк зэрэг хөгжиж буй орнуудад өргөжин тэлж, гадаад тусламжийн найман зарчмыг санал болгов. Шинэчлэл нээлтээс ХКН-ын XVIII их хурал хүртэл хоёрдугаар үе шат болно. Гадаад тусламжийн ажил дахин нэг шинэ шатанд орж, дээд түвшний дизайн, стратеги төлөвлөлтийг нэмэгдүүлж, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын тавцангаар хөгжиж буй орнуудтай харилцах цар хүрээгээ өргөжүүлэв.

70 гаруй жилийн туршид Олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт гарсан ч Хятадын гадаад тусламж, хөгжлийн хамтын ажиллагаа нь өөрийн гэсэн үзэл санаа, зарчмыг үргэлж баримталж ирсэн. Олон улсын зүгээс нийтээр хүлээн авч, өндрөөр үнэлж ирсэн юм.

Хятадын гадаад тусламж, хөгжлийн хамтын ажиллагааны үзэл баримтлал, зарчмын талаар Жан Маоюй:

-Тэгш эрх, харилцан ашигтай байх нь үндсэн нөхцөл юм. Бид хүлээн авагч орнуудын хүсэл, ашиг сонирхлыг бүрэн хүндэтгэж, бусад улсын дотоод хэрэгт хэзээ ч оролцдоггүй, улс төрийн нөхцөлийг хавсаргахгүй гэж хэлэв.

Жөү Шишэн:

- Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай, үйлдвэрлэгч улс орны хувьд Хятадын гадаад тусламж нь дэлхийн энх тайван, хөгжлийн үйл явцыг ахиулахад ач холбогдолтой юм. Хөгжиж буй орнуудад иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгаа хөгжүүлэхэд туслах нь бүс нутгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бас чухал ач холбогдолтой. Энэ нь дэлхийн ядуурлыг бууруулах үйл явцыг түргэсгэн, Африк, Латин Америк, Төв Ази зэрэг зарим улс орны ядуурлын байдал ба олон орны нийгмийн эрүүл мэндийн байдлыг сайжруулж, орон нутгийн нийгмийн зөрчилдөөнийг тодорхой хэмжээгээр бууруулсан байна гэж илэрхийллээ.

                        Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

        НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш:

-Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааны туслах сан, Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжлийн дээд сургуулиар дамжин Хятад улс хөгжиж буй орнуудын чадавхийг бэхжүүлж, бие даан хөгжихөд туслав. НҮБ хүн төрөлхтний тогтвортой хөгжил ба хүчин чармайлт гаргахын тулд Өмнө-Өмнөдийн хамтын ажиллагааны туслах сан, Өмнө- Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжлийн дээд сургуультай хамтран ажиллахыг хүсэн хүлээж байна гэж хэлэв.

Одоогийн байдлаар зууны өөрчлөлт ба цар тахлын нөхцөл байдал давхцан хэлбэлзэж байна. Цаашид цар тахалтай тэмцэх ба өвчнөөс эдгэрэх хоёр хэцүү тохиолдолд Хятад улс олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжилд хэрхэн хүрэх вэ.

Цар тахлын эсрэг тэмцэх нь дэлхийн тэргүүлэх асуудал байсаар. Цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг дэмжих, хүний биеийн ​​эрүүл мэнд, эрүүл мэндийн хамтын нийгэмлэгийг бий болгох нь олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэх чухал сэдэв болно. НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт үргэлжилсээр байна. Эко хөгжлийн үзэл баримтлалын дагуу олон улсын хөгжлийн хамтын ажиллагаа нь сэргээгдэх эрчим хүч, экологи, байгаль орчныг хамгаалах, шинээр хөгжиж буй аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхэд эерэг хувь нэмэр оруулах боломжтой. Хүнээр гол болгох үзэл баримтлалыг баримталж, хүлээн авагч орны ард түмний сайн сайхан байдал, эдийн засгийн хөгжлийг үр дүнтэй дээшлүүлж, дэлхийн эдийн засгийг сэргээхэд идэвхтэй хувь нэмэр оруулна. Бид олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны бүхий л хүрээнд олон талт үзлийг хэрэгжүүлж, олон улсын асуудлыг хэлэлцэхийг шаардаж, дэлхийн засаглалын алдагдлыг нөхөхийн тулд Хятадын хүчийг үргэлжлүүлэн өгөх болно.

Жан Маоюй Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны ирээдүйн чиг хандлагын талаар ярилцахдаа:

-Хүн төрөлхтний хувь заяаны хамтын үзэл баримтлалын дагуу Хятад улс өөрийн ирээдүйн хувь заяагаа хөгжиж буй олон орны ирээдүйн хувь заяатай нягт уялдуулж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэн, дэлхийн хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулах болно.

Жөү Шишэн:

- Дизайныг бэхжүүлж, системийн бүтээн байгуулалтыг сайжруулан бусад хөгжиж буй орнуудын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хэрэгцээг бүрэн харгалзан, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт ба НҮБ -ын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг нэгтгэж, зорилтот төлөвлөгөө боловсруулна. Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, системийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн дэмжиж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааг эрх зүйн хамгаалалтаар хангах хэрэгтэй. Төслийн менежментийг оновчтой болгож тусламжийн арга хэлбэрийг шинэчлэн, төслийн бүх үйл явцын менежментийг үргэлжлүүлэн бэхжүүлж, тусламжийн ашиг тус, хүлээн авагч орнуудын бие даасан хөгжлийн чадварыг сайжруулах хэрэгтэй. Хяналт шалгалт, үнэлгээг бэхжүүлж, тусламжийн үр нөлөөг дээшлүүлэн ерөнхий төлөвлөлт, зохицуулалт, хөдөлмөрийн тодорхой хуваарилалт, ажил үүргээ гүйцэтгэх, эрх мэдэл, хариуцлагыг тууштай хянаж, удирдлагын механизмыг бий болгон, төслийн менежментийн хэрэгжилтийн түвшинг дээшлүүлнэ.

Зохиогч: ЖЯ ПИНФАНЬ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл