ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хууль эрхзүйн нийгэмлэгийн дарга Ван Чэнь нээлтийн ёслолд оролцож, Ши Жиньпин даргын баярын захиаг уншиж, үг хэлсэн байна.
Ван Чэнь:
- Ши Жиньпин даргын баярын захидал хууль эрхзүй "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтын үндэс суурь, баталгаанд гүйцэтгэж буй үүргийг гүн гүнзгий тодорхойлж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж, хуулийг дээдлэх орчин бүрдүүлэн, улс орны ард түмэнд илүү ихээр өгөөж өгөх, Хятадын чин үнэнч хүсэл эрмэлзлэлийг бүрэн илэрхийлж, хуулийг дээдлэх олон улсын хамтын ажиллагаа, "Бүс ба зам" бүтээн байгуулалтыг сурталчлахад чухал ач холбогдолтой юм гэж хэллээ.
Тэрээр мөн:
- Хуулийн засаглал нь “Бүс ба зам” бүтээн байгуулалтын чухал агуулгын салшгүй хэсэг юм. Хятад улс хуулийн засаглалыг чухалчилдаг бөгөөд хуулийг дээдлэх ёсыг мөрдөж хамгаалан, хуулийн засаглалыг урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүргэсэн юм. Хятад улс Хятадын онцлогтой социалист засаглалын замыг тууштай баримталж, Хятадын онцлогтой социалист засаглалын тогтолцоог боловсронгуй болгон, социалист хуулийн засаглалтай улс байгуулж, улс орнуудтай "Бүс ба зам" -ын хууль, эрх зүйн солилцоо, хамтын ажиллагаа өрнүүлэхэд бэлэн байна. Мөн олон орны хууль, эрхзүйн зүтгэлтнүүдтэй солилцоо, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, ашигтай туршлагаа солилцон, хуулийн засаглалын практикийг идэвхтэй хэрэгжүүлж, зах зээлжсэн, хуульжсан, хялбарчилсан бизнесийн орчныг бүрдүүлэх, зам дагуух орнууд, ард түмэнд хуулийн засаглалын үр шимийг хүртээж, хуулийн засаглалаар "Бүс ба зам"-ын бүтээн байгуулалтад илүү их үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэж онцолсон байна.
