Экологийн орчин бол хүн төрөлхтний оршин тогтнох болон хөгжлийн үндэс суурь юм. Экологийн сайн сайхан орчныг хадгалах нь дэлхийн улс орнуудын ард түмний нийтлэг хүсэл эрмэлзэл. 2022 онд Хятад орон хөгжлийн арга хэлбэрийн экологийн цэвэр шилжилтийг түргэсгэж, хөх тэнгэр, тунгалаг ус, эх газрыг хамгаалах ажлыг сайтар хийж, экологийн системийн олон талт чанар, тогтвортой чанарыг дээшлүүлэн, нүүрстөрөгчийн бага ялгаруулалт ба нүүрстөрөгч саармагжуулах ажлыг идэвхтэй тогтвортой сайжруулав. Дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дэмжихэд шинэ түлхэц өгч, хүн ба байгалийн амь насны хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулах хүчтэй нэгдмэл хүчин байгуулахын тулд Хятад улс дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт болон биологийн олон янз байдлыг хамгаалах тал дээр цуврал чухал санаачилга болон зорилт дэвшүүлсэн байна.
Саруул дардан замаар замнаж, экологийн соёл иргэншлийн тугийг өндөрт мандуулна
Экологийн сайн сайхан байдал соёл иргэншлийн хөгжлийг авчирна. Экологийн доройтол соёл иргэншлийн доройтлыг бий болгоно. “Хүн төрөлхтөн бол хувь заяаны хамтын нийгэмлэг юм. Цар тахлыг даван туулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, дэлхийн тогтвортой хөгжлийг биелүүлэхэд зөвхөн эв нэгдэл, хамтын ажиллагаа л дэлхийн сорилтыг үр дүнтэй даван туулж чадна”, “Бид гар гараасаа хөтлөлцөн хамтдаа хичээж, хүн байгаль эв зохистой зэрэгцэн оршихыг дэмжиж, дэлхийн бөмбөрцгийн амь насны хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулж, ариун дархан сайн сайхан ертөнцийг цогцлоон байгуулна” гэж 12 дугаар сарын 15-ны өдөр дарга Ши Жиньпин “Биологийн олон янз байдлын тухай конвенц”-ын талуудын ХУ бага хурал (СОР15)-ын дээд түвшний 2-р үе шатны уулзалтын нээлтийн ёслол дээр видео хэлбэрээр оролцохдоо хэлэв.
Нэг жилийн турш Хятадын тал 40-өөд удаагийн конвенцын тэргүүлэгчдийн хурал, адил бус давхаргын 100 гаруй удаагийн хоёр талын болон олон талын хурлыг эрхлэн хуралдуулж, талуудын нэгдмэл ойлголтыг ахиулсан байна. Хятадын тал мөн НҮБ, G20 зэрэг чухал тавцанг бүрэн гүйцэд ашиглаж, СОР15-ын 2-р шатны хурлыг амжилттай ахиулах талаар олон улстай ойлголцол, зохицуулалт хийж, дэлхийн биологийн олон янз байдлыг бий болгох үйл явцыг үр дүнтэй сайжруулав. СОР15-ын 2-р үе шатны хурлаар “Күньмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоо”-г баталж, цаашид 2030 он тэрчлэн илүү урт хугацаанд биологийн олон янз байдлыг бий болгох дэлхийн хэмжээний шинэ зураг төсөл боловсруулах болно.
Хятад улс талуудын нэгдмэл ойлголтыг идэвхтэй дэмжиж, дэлхийн биологийн олон янз байдлыг бий болгох үйл явцыг ахиулж, дэлхий нийгмээрээ идэвхтэй хүлээн авч өргөнөөр магтсан байна. НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Ингэе Анношэн хэлэхдээ:
- Хүч чадалтай Хятад улс биологийн олон талт системд гүнзгий оролцож байгаа нь дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах талыг өөрчлөх зангилаа болжээ гэж хэлэв.
Экологийн орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг аргацаахад улсууд хамтдаа хатуу бэрхшээлийг туулж, хамтдаа хичээх хэрэгтэй. Хятад орон жинхэнэ олон талт үзлийг тууштай хэрэгжүүлж, улс орнуудтай гар гараасаа хөтлөлцөн, ариун дархан сайн сайхан дэлхийг бүтээн байгуулахын төлөө, дэлхийн экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дэмжих олон улсын хамтын хүчийг нягтруулж, хүн ба байгалийн амь насны хамтын цогцыг байгуулахыг түлхүү ахиулах том гүрний үүрэг хариуцлагыг харуулах болно.
Хятадын соёл иргэншлийн үржил шимт хөрсөнд үндэслэсэн түүхэн гүн гүнзгий үзэл санааг агуулсан Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл санаа нь олон улсад дуурсагдаж улам бүр газар авч байна. Тайланд улсын Аж үйлдвэрийн холбооны орлогч ерөнхийлөгч Виллачайн:
- “Ши Жиньпин даргын онцлон тэмдэглэсэн хүн байгалийн амь насны хамтын нийгэмлэгийг хамтдаа байгуулах нь Ази, Номхон далайн бүс нутаг, тэрчлэн дэлхийн тогтвортой хөгжилд чухал гэгээрүүлэх ач холбогдолтой гэсэн байна.
Мексикийн Үндэсний автономит их сургуулийн Олон улсын харилцааны төвийн судлаач Игнасио Мартинез “Ши Жиньпин даргын дэвшүүлсэн ногоон эдийн засаг, нийгмийн хөгжил болон бусад саналуудыг дэмжих нь илүү олон улс, бүс нутгийг байгаль орчны засаглал, нүүрстөрөгч багатай эдийн засгийг хөгжүүлэх гол боломжийг ашиглаж, эдийн засгийг сэргээх, хөгжүүлэхэд шинэ түлхэц өгч, НҮБ-ын 2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтуудад аажмаар хүрэхэд дэмжлэг үзүүлэх болно гэж хэлэв.
Үүрэг хариуцлагаа үүрч, үзэсгэлэнт сайхан Хятадын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Энэ оны эхээр Бээжингийн Өвлийн олимп, өвлийн паралимпын наадам олон улсын спортын түүхэнд шинэ хуудас бичиж, бүх газруудад анх удаа "ногоон цахилгаан"-ыг бүрэн дүүрэн хамарч чадсан. Дэлхийн хамгийн анхны хурдны гүйлтийн танхимд нүүрстөрөгчийн давхар ислээр шууд хөргөх мөс хийх технологийг ашиглаж, 200 гаруй устөрөгчийн автобус дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочдод тэг нүүрстөрөгчийн давхар ислийн туршлагыг харуулсан. Хятад улс ногоон технологийг спорттой хослуулснаар дэлхийн тогтвортой хөгжилд үлгэр жишээ болж байна.
Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалах томоохон төслүүдийг хэрэгжүүлж, хууль сахиулах, хяналт тавих хамгийн хатуу арга хэмжээг хэрэгжүүлж, нэн ховор, аюулд өртсөн олон тооны төрөл зүйлийг үр дүнтэй хамгаалсан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад улс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эхний багцыг албан ёсоор байгуулжээ. Тухайлбал: Санжянюань, Аварга том панда, Зүүн хойдын бар, ирвэс, Хайнань халуун орны борооны ой, Ву-Ишань уул зэрэг нь 230 мянган квадрат километр газрыг хамарч, үндэсний гол хамгаалалт дор зэрлэг амьтан, ургамлын террестриел бүсүүдийн бараг 30 хувийг хамарч байна. Одоогийн байдлаар Хятадын террестриел экосистемийн төрлүүдийн 90 хувь, үндэсний тулгуур хамгаалалтад байгаа зэрлэг ан амьтан, ургамлын 74 хувь нь үр дүнтэй хамгаалагдаж, 112 өвөрмөц ховор, аюулд өртсөн зэрлэг ан амьтан, ургамал онгон байгальд эргэн ирж, 300 гаруй ховор, аюулд өртсөн зэрлэг ан амьтан, ургамлын тоо толгой тасралтгүй нэмэгдсээр байна.
Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт нь бохирдолгүй ногоон суурь болж, хүн байгаль эв зохистой зэрэгцэн орших үзэсгэлэнт сайхан Хятад улс амьдралын хүчээр бялхам байна. Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалт нь өнөр өтгөн ногоон суурьтай бөгөөд хүн, байгаль зохицон амьдардаг үзэсгэлэнт сайхан Хятад илүү эрч хүчтэй байна. “Биологийн олон янз байдлын тухай конвенцын” хорооны гүйцэтгэх нарийн бичгийн дарга Элизабет Мурема "Бохирдлыг арилгах, муудан доройтсон газар нутгийг нөхөн сэргээх, биологийн төрөл зүйл, экосистемийг хамгаалах, ядуурлыг даван туулах, хүн төрөлхтний хөгжлийн илүү өргөн цар хүрээтэй зорилтуудын төлөө ажиллахаас эхлээд сүүлийн арван жилийн турш Хятадын ажил бидний өөрчлөлтийн загварыг төлөөлж байна гэж илэрхийлэв.
Азийн Цэвэр Агааржуулалтын Төвийн гаргасан тайлангаас үзэхэд Хятад улсын агаарын чанар ерөнхийдөө сайжирсаар байна. Өнгөрсөн онд мужийн түвшний ба түүнээс дээш 339 хотод цэвэр агаар бүхий өдрүүдийн дундаж үзүүлэлт 87.5 хувь болж, жилийн дундаж үнэлгээнд 168 гол хотын зургаан стандарт бохирдуулах бодисын агууламж бүгд анх удаа стандартыг хангасан байна. Тус тайланд цэвэр агаар, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт 20 орны хөгжил, ололт амжилтыг харьцуулан харуулсан байна. Үр дүнгээс харахад Хятад улс дэлхийн хамгийн хурдан сайжирч байгаа орон болж, ялгарлын хяналтын хэд хэдэн стандарт дэлхийн өндөр түвшинд хүрсэн байна.
- Тогтвортой байдалд хүрэх нь ууланд авирахтай адил юм. Хэрэв та авирсаар байвал эцэст нь оргилд нь хүрнэ. Хятад улс үлгэр жишээ үзүүлж, тогтвортой хөгжлийн замыг удирдаж байна гэж НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн Засгийн газар хоорондын комиссын дэд дарга Мохан Мунасинге сэтгэгдлээ хуваалцлаа.
Тайландын Мэдээллийн албаны ерөнхий захирал, Гадаад хэргийн яамны төлөөлөгч Тани:
- Хятад улс экологийн орчны хамгаалалтыг бүхэл бүтэн, бүх бүс нутаг, бүх үйл явцын экологийн орчны хамгаалалтыг бэхжүүлэх, ногоон, эргэлтэт, нүүрстөрөгч багатай хөгжлийг эрчимтэй дэмжиж, дэлхийн тогтвортой хөгжилд Хятадын мэргэн ухааны хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.
Сайн сайхан үр өгөөжийг бий болгож, ногоон хөгжил уул, тэнгисийг давна
"Дэлхий бол хүн төрөлхтний оршин тогтнох цорын ганц гэр орон юм. Бид хүн төвтэй бодлогыг баримталж, экологийн сайн сайхан орчныг дэлхийн эдийн засаг нийгмийн тогтвортой хөгжлийн чухал түшиг болгож, бохирдолгүй ногоон өсөлтийг биелүүлнэ”. Хятад улс бохирдолгүй ногоон хөгжлийг баримталж, олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, хүн байгалийн амь насны хамтын нийгэмлэг байгуулах ойлголт болон үйл ажиллагаа нь уул тэнгисийг даван дамжина.
G20 Балигийн дээд хэмжээний уулзалт дээр Хятадын үйлдвэрлэсэн 300 гаруй шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл нисэх онгоцны буудал, зочид буудлын хооронд зорчиж, уулзалтын ногоон аяллын баталгаа болсон. 2022 онд Катар улсад болсон ДАШТ-д ногоон талбай гэрэлтүүлсэн гэрэлтүүлгээс хотын гудамжаар явж байгаа шинэ эрчим хүчний автобус хүртэл Хятад орон бодит үйл ажиллагаагаар “Бохирдолгүй ногоон бэлэг” барьсан байна.
Одоогийн байдлаар Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагаанд 1.2 тэрбум гаруй юанийг зарцуулж, хөгжиж буй 38 улстай уур амьсгалын өөрчлөлтийн хамтын ажиллагааны 45 баримт бичигт гарын үсэг зурж, нүүрстөрөгч багатай үзүүлэх бүсийн бүтээн байгуулалтын гурван төслийг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох 42 төслийг хэрэгжүүлж, Хятад улсад уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны талаар 45 оффлайн сургалт, 7 онлайн сургалт явуулж, хөгжиж буй 120 гаруй орны уур амьсгалын өөрчлөлтийн салбарт 2000 орчим албан хаагч, техникчийг бэлтгэсэн байна.
Хятадын мөөгний ургамлын технологи \Fиngиѕ теснnоlоgу\ нь Папуа Шинэ Гвиней, Фижи, Лаос, Лайсото зэрэг 100 гаруй улс оронд тархаж, нутгийн иргэдэд ногоон орлого авчирсан. Хятадын ус хэмнэх террас загварыг Египетэд сурталчилж, усны эх үүсвэрийг хадгалж, ус, хөрсийг арчилж тордоход нь тусалсан байна. Хятад улсын цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хянах арга нь Монгол Улсад цөлжилтийг үр дүнтэй хянахад тусалж байна. Хятад улс хөгжиж буй орнуудтай дэвшилтэт техник технологи, шийдлүүдийг амин хувиа үл харгалзан хуваалцаж, ногоон төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжиж, орон нутгийн ард иргэдийн эрх ашиг, аз жаргалын мэдрэмжийг үр дүнтэй сайжруулжээ.
2022 оны 04 дүгээр сард Лаосын Вьентьян хотод болсон Сайсетта бага нүүрстөрөгчийн үзүүлэлтийн бүсийн нээлт, Шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн төсөл хэрэгжүүлэх ёслол дээр Лаосын Байгалийн нөөц, байгаль орчны сайд Бенкан уг төслийг "Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Лаос, Хятад хоёр талын хамтын ажиллагааны үлгэр жишээ" гэж сайшаав. 06 дугаар сард Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын анхны гэрэл вольтын цахилгаан станц /Sакау рнотоүоlтаiс/ нь эрчим хүч үйлдвэрлэх сүлжээнд холбогдсон бөгөөд 30 мянга гаруй нарны зайн хавтангуудаас бүрдсэн "аварга толь" нь орон нутгийн хүмүүсийн цахилгаан эрчим хүч ашиглахад хүндрэлтэй байгаа асуудлыг шийдвэрлэж, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг сайжруулав. Өргөн уудам Меконг мөрнөөс цэнгэг Өмнөд Номхон далай хүртэл, Өмнөд Америкийн өндөрлөгөөс Африк тивийн өргөн уудам нутаг хүртэл Хятадын технологи, тоног төхөөрөмж олон улсад ногоон хөгжилд хүрэхэд тус болж байна.
Хятад орон цаашид олон улсын хамтын нийгэмлэгтэй хүч нэгтгэн дэлхийн амь насны хамтын нийгэмлэгийг байгуулах шинэ хуудсыг нээж, хүн байгаль эв зохистой зэрэгцэн орших сайн сайхан дүр зургийг бичих болно.
