Хятадын төв радио телевиз, Хайнань мужийн ардын захиргааны хамтран зохион байгуулсан Хайнань арлын олон улсын 3-р кино наадам 12-р сарын 05-нд Саньяа хотод нээлтээ хийлээ. Төвийн суртал ухуулгын газрын дэд сайд, Хятадын төв радио телевизийн захирал, Хайнань арлын олон улсын 3-р кино наадмыг зохион байгуулах хорооны дарга Шэнь Хайшюн, БНХАУ-ын Хайнань мужийн намын хорооны нарийн бичгийн дарга, Хайнань мужийн Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооны нарийн бичгийн дарга Шэнь Шяомин нар нээлтийн ёслолд оролцож үг хэллээ. Шэнь Хайшюн Хайнань арлын олон улсын 3-р кино наадам нээгдсэнийг зарлав.

Шэнь Шяомин хэлсэн үгэндээ, Хайнаний кино урлаг цаг үеэ дагаж цэцэглэн хөгжиж, байршлын давуу талыг ашиглаж, олон талын дэмжлэгийг олсон байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний төлөвлөлт, байршуулалт, удирдлага дор Хайнань чөлөөт худалдааны боомтын бүтээн байгуулалт урагштай явагдаж байна. Хайнань нээлттэй байдлыг тэргүүн байранд тавьж, дэлхийн "алтан аялал жуулчлалын бүс" -ийн хүрээнд бодлогын өвөрмөц давуу талтай, кино үйлдвэрлэлийн хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлэв. Өнөөгийн байдлаар Хятад улс хөгжлийн шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг түргэтгэж байгаа бөгөөд Хайнань дотоод болон олон улсын давхар гүйлгээнд тодорхой байр сууриа олж, илүү их хувь нэмэр оруулахаар хичээн ажиллаж байна.

Шэнь Хайшюн хэлэхдээ, энэхүү кино наадам нь онцгой цаг үед зохион байгуулсан бөгөөд дэлхийн кино уран бүтээгчид, кино үзэгчдэд онцгой ач холбогдолтой юм. Ши Жиньпин даргын удирдлага, тушаалаар коронавиурсийн эсрэг Хятадын ардын дайн, ерөнхий дайн стратегийн томоохон үр дүнд хүрсэн бөгөөд энэ нь хамгийн түрүүнд тахлыг хяналтдаа авч, ажил үйлдвэрлэлээ сэргээн, эдийн засгийн өсөлтийг биелүүлсэн юм. Товлосон ёсоор болсон Хайнань олон улсын кино наадам нь Хятадын кино үйлдвэр эрчимтэй сэргэж байгаагийн нотолгоо төдийгүй хүн төрөлхтөн эцэстээ тахлыг даван туулах болно гэсэн итгэл найдварыг олгожээ. Кино наадамд мөн Хятадын төв радио телевизийн хийж бүтээсэн "2020, Хятад улс цар тахалтай тэмцсэн " 4К баримтат киноны нээлт болно, энэ нь Хятадын Коммунист нам ба Хятадын засгийн газрын хүчтэй удирдлага дор Хятадын ард түмэн тэсвэр тэвчээр, өгөөмөр хайраар тахлын эсрэг тэмцсэн бодит зураглал юм. Энэ кино дэлхий даяар тахлын нөлөөн дор байгаа хүмүүст итгэл олгоно гэдэгт найдаж байна.

Хайнань арлын олон улсын III кино наадам өргөн цар хэмжээтэй зохион байгуулж, 114 улс орон, бүс нутгийн 4376 кино уран бүтээл бүртгэгджээ. Гадаад дотоодын 189 шилдэг киног Хайкоу, Саньяа, Даньжоу, Чиунхай зэрэг 4 хотын 15 театрт үзүүлнэ.
