solongonews
Дэлхийн интернэтийн Үжэний дээд хэмжээний чуулга уулзалт
2021-09-28 09:27
Дэлхийн интернэтийн Үжэний дээд хэмжээний чуулга уулзалт

Дэлхийн интернэтийн Үжэний дээд хэмжээний чуулга уулзалт энэ сарын 26-нд Хятадын Жэжянь мужийн Үжэнд нээлтээ хийжээ. Хятад улсын дарга Ши Жиньпин уг чуулганы нээлтэд баярын цахилгаан илгээсэн билээ. Тус чуулга уулзалтаар интернэт технологийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг танилцуулж, мөн илүү сайн ирээдүйг бий болгох уриатай юм.

Үжэний дээд хэмжээний чуулга уулзалт “Дижитал соёл иргэншлийн шинэ эрин үе руу - Интернэтийн орон зайн хувь заяаны хамтын цогцыг байгуулъя” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд 20 салбар форумд технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд оролцон яриа хэлэлцээр хийх юм. "Бүс ба зам"-ын интернэт сүлжээний олон улсын хамтын ажиллагааны салбар форум, интернэт сүлжээний олон улсын ухаалаг сангийн дэд форум, Олон улсын кибер орон зайн дүрмийн салбар форум зэргийг зохион байгуулна. Энэ онд 5G технологи, AI технологи, Өгөгдөл алгоритм зэрэг интернэт сүлжээний технологийн шинэ чиг хандлагад ач холбогдол өгч ажиллах болно.  

"Дэлхийн интернэтийн Үжэний дээд хэмжээний чуулга 2021"-д 80 гаруй улс орон бүс нутгийн 2000 орчим төлөөлөгч цахимаар болон танхимаар оролцож байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cctv
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл