solongonews
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Байнгын Хороо өргөтгөсөн хуралдаан хийв
2021-03-13 21:03
ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Байнгын Хороо өргөтгөсөн хуралдаан хийв.

ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны Байнгын Хороо 03-р сарын 12-нд өргөтгөсөн хуралдаан хийв. Дарга Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын IV хуралд Өвөр Монголын төлөөлөгчдийн багийн хэлэлцүүлэгт оролцох үеэр хэлсэн чухал үгийг уламжлан суралцаж, тууштай  хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулав. ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга, Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны эрхлэгч Шы Тайфэн хурлыг даргалав.

Хурлаар намын Төв Хорооны нэгдсэн удирдлага хуваарилалтын дагуу Өвөр Монголын хувьсгалын нөөцийг бүрэн ашиглаж, намын түүхийн сургалт, боловсролыг гүнзгий өрнүүлж, намын гишүүдийг, дарга удирдлагыг бэлтгэн удирдан чиглүүлж, тэдний хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг бэхжүүлж, анхны санаа, эрхэм зорилгыг бат цээжлүүлнэ. Мөн улс төрийн магадлах чадвар, улс төрийн ойлголт, улс төрийн гүйцэтгэлийн чадвараа тасралтгүй сайжруулах хэрэгтэй гэжээ.

Мөн хуралдаанаар бусад асуудлыг судлан хэлэлцэв.

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл