solongonews
Ши Жиньпин зорчигч тээврийн онгоцны ослын талаар чухал зааварчилгаа өгчээ
2022-03-22 17:15
Ши Жиньпин зорчигч тээврийн онгоцны ослын талаар чухал зааварчилгаа өгчээ

    3-р сарын 21-ний өдрийн 14:38 цагийн орчимд Хятадын China Eastern компанийн MU5735 ээлжийн онгоц Күнмин-Гуанжөү чиглэлийн нислэгийн үеэр холбоо тасарч, Гуанши мужийн Үжөү хотын ойр осолдсон байна. Онгоцонд 123 зорчигч, багийн 9 гишүүн байжээ.

    Ослын дараа Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин тэр даруйдаа чухал үүрэг даалгавар өгч, яаралтай тусламжийн механизмыг нэн даруй идэвхжүүлж, эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулахад бүхий л хүчин чармайлтаа гаргаж, ар талын ажлуудыг зөв зохицуулах ёстой. Төрийн зөвлөл тэргүүлэгч нөхдүүдийг томилж, ослын шалтгааныг аль болох хурдан олж тогтоон, онгоцний аюулгүй байдлын болзошгүй аюулыг мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлж, үйл явдлыг аль болох хурдан зохицуулах хэрэгтэй.Үүрэг хариуцлагын хэрэгжилтэд ихээхэн анхаарч, нисэхийн үйл ажиллагааны үнэмлэхүй аюулгүй байдлыг хангаж, хүмүүсийн амь насын туйлын аюулгүй байдлыг хангах хэрэгтэй.

    ХКН-ын төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян үүрэг даалгавар өгч, амьд үлдсэн хүмүүсийг эрэн хайх, шархадсан хүмүүсийг эмчилж, ар талын ажлыг зөв зохицуулан, бүх хүчин чармайлт гаргахыг шаардсан байна. Амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг тайвшруулах, үйлчлэх, бодит үнэнийг олж тогтоох, мэдээллийг цаг алдалгүй үнэн зөв гаргаж, мөрдөн байцаалт явуулах, ослын шалтгааныг олж тогтоох, иргэний нисэхийн аюулгүй байдлын удирдлагыг бэхжүүлэх чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авахыг шаарджээ.

    Ши Жиньпиний зааварчилгаа, Ли Кэчяны шаардлагын дагуу, Хятадын Иргэний нисэхийн газар, ослын газарт ажлын хэсэг илгээж, устгалд чиглүүлж, Гуанши, Гуандун хотоос аврах ангиудыг ослын газарт илгээжээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоох, ар талын ажлыг зохицуулах ба газар дээр нь аврах ажиллагаа үргэлжилж байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл