solongonews
Ши Жиньпин вакцины хамтын ажиллагааны олон улсын форумын хурал дээр үг хэлэв
2021-08-06 10:16
Дарга Ши Жиньпин вакцины хамтын ажиллагааны олон улсын форумын хуралд бичгээр үг хэлэв.

Хятад улсын дарга Ши Жиньпин 08-р сарын 05-нд вакцины хамтын ажиллагааны олон улсын форумын анхны хуралд бичгээр үг хэлэв.

Ши Жиньпин хэлэхдээ "Энэ оны 05-р сард миний бие Дэлхийн эрүүл мэндийн чуулга уулзалтын үеэр дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг эв санаа нэгтэй тэмцэх тэмцлийг Хятад улс дэмжих таван төрөлт арга хэмжээг зарласан юм, үүнд коронавирусийн вакцины хамтын ажиллагааны олон улсын форум байгуулахыг санаачилж, вакцин үйлдвэрлэгч орон, аж ахуйн нэгж, ашиг хүртэгч холбогдох талууд дэлхий нийтийн вакцины шударга хуваарилалтыг урагшлуулах тухай асуудал багтаж байна. Өнөөдөр халдварын байдал тогтворгүй, вируст өөрчлөлт их гарч байна. Энэ удаагийн форумын хурлаар дэлхий нийтийн вакцины шударга, хүртээмжтэй хуваарилалтыг ахиулах шинэ алхам хийж, хөгжиж буй орнуудын эв санаа нэгтэй хамтын ажиллагааг шинэ эрч хүчээр сэлбэж, хүн төрөлхтний цар тахалтай тэмцэх тэмцэлд шинэ хувь нэмэр оруулахыг найдаж байна" гэжээ.

Тэрээр онцлохдоо "Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн хамтын цогцын үзэл баримтлалыг тууштай баримталж, дэлхий нийтэд, ялангуяа хөгжиж буй орнуудад вакцин хангаж, хамтын ажиллагаа үйлдвэрлэлийг идэвхтэй хөгжүүлэх болно. Вакциныг олон улсын бүтээгдэхүүн болгох зорилт биелж буй нь энэ юм. Хятад улс цаашид хөгжиж буй орнуудын цар тахалтай тэмцэж буй ажилд чадах чинээгээрээ туслах болно. Хятад улс энэ онд багтаан дэлхий нийтэд 2 тэрбум ширхэг тун вакцин хангах болно. Хятад улс "Ковакс" хөтөлбөрт 100 сая ам.доллар хандивлан, хөгжиж буй орнуудын вакцины хуваарилалтын зарцуулах болно. Бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа вакцины олон улсын хамтын ажиллагааны үйл явцыг урагшлуулан, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад бэлэн байна" гэжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл