solongonews
Ли Кэчян Хятад-АСЕАН-ы удирдагчдын 22-р хуралд оролцов
2019-11-04 10:26
Ерөнхий сайд Ли Кэчян Хятад-АСЕАН-ы удирдагчдын 22-р хуралд оролцлоо.

        Синьхуа агентлагийн мэдээ: Орон нутгийн цагаар 11-р сарын 03-нд Хятадын ерөнхий сайд Ли Кэчян Тайланд улсын Бангкок хотод болсон Хятад-АСЕАН-ы удирдагчдын (10 + 1) 22-р хуралд оролцлоо. АСЕАН-ы ээлжит дарга орон Тайландын ерөнхий сайд Чан-Оча, Филиппиний ерөнхийлөгч Дутерте, Брунейн султан Хассанал, Индонезийн ерөнхийлөгч Зоко, Малайзын ерөнхий сайд Махатхир, Вьетнамын ерөнхий сайд Нгуен Сүан Фу, Мьянмар улсын төрийн зөвлөх Аун Сан Су Чи, Сингапурын ерөнхий сайд Лее Хсиен Лонг, Лаосын ерөнхий сайд Тонг Лун, Камбожийн ерөнхий сайд Хун Сен нар хуралд оролцож, Ли Кэчян, Чан-Оча нар хурлыг даргалав.

Ли Кэчян тавьсан илтгэлдээ: - Хятад, АСЕАН-ны хооронд яриа хэлцэлцээрийн харилцаа тогтоосноос хойш хоёр тал бүс нутагт үр өгөөжөө өглөө. Зүүн Азийн хамтын ажиллагаанд АСЕАН-ын гүйцэтгэж буй үүргийг Хятад улс дэмжсээр ирсэн. Ши Жиньпин дарга Хятад-АСЕАН-ийн хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд хамтран ажиллах санал дэвшүүлсэн юм. Хятад улс, АСЕАН-тай харилцан хүндэтгэж, бие биедээ ижил тэгш хандан, яриа хэлэлцээгээр санал зөрөлдөөнөө зөв шийдвэрлэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалсаар ирлээ. Бид хамтын хөгжлийн замыг тууштай баримталж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргалаа. Мөн соёл иргэншлийн харилцан ойлголцлыг хөгжүүлж, олон нийтийн санаа бодлын үндэс суурийг нэгтгэн, ард түмний хамтын нөхөрлөлийг ахиулж ирсэн бөгөөд өнгөрсөн онд давхардсан тоогоор 57 сая боловсон хүчин солилцсон юм гэж хэллээ.

Хурлаас “Хятад-АСЕАН энх тайван, хөгжлийн стратегийн түншлэлийн харилцааг чиглэсэн 2021-2025 оны хамтарсан тунхаг хэрэгжүүлэх тухай үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулж, "Бүс ба зам", ухаалаг хот, хэвлэл мэдээллийн солилцооны талаар хамтын ажиллагааны мэдэгдэл гаргаж, 2020 оныг Хятад- АСЕАН дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны жил болгохоо мэдэгдлээ. Хуралд оролцсон удирдагчид Хятад-АСЕАН-ны Элит тэтгэлгийн төслийн тухай богино киног үзсэн байна.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл